Бразил улсын зүүн өмнөд нутгийн шоронд бослого гарсан нь хүний амь нас үрэгдэхэд хүргэсэн тухай “CNN” агентлаг мэдээлээ.
Бослогын үеэр 2 хоригдол амиа алдсан талаар эрх баригчид мэдээлсэн байна. Хорих газрын босогчид зэвсэглэсэн байсан бөгөөд цагдаа нар хоригдлуудын эсрэг гал нээснээр мөргөлдөөн ширүүссэн байна.
Говернадор Валадарес хорих газрын дээвэр дээр босогчид бусад хоригдлуудыг барьцаалсан байна. Нэг хоригдол нөгөөгийнхөө хүзүүнд хутга тулгаж дээврээс түлхэн унагаахаасаа өмнө амь насыг нь бүрэлгэжээ. Хорих газрын дээвэр 6 метр өндөр аж. Түүнчлэн эргэн тойрондоо галь тавьсан гэлээ.
Босогчид хорих газрын чанар тун муу байгааг эсэргүүцэж, хэтэрхий их хоригдол нэг дор байрлаж байгаад уурлаж бухимджээ. Тус хорих газарт 290 хоригдлын ор байдаг ч 820 гаруй хоригдол ял эдэлж байна.
Г.Үжин