100-н жилийн өмнө Солонгосчууд
2. Тэд наранд борлохоос үхтлээ эмээдэг. Наранд борлосон байна гэдэг ухаан дутуу, хар бор ажлын, доод зэрэглэлийн хүн гэсэн имиж үүсгэдэг.
3. Нийт хүн амын 90 хувь нь харааны доголдолтой. Ихэнх нь нүдний шил, харааны линз зүүдэг.
4. Сөүлээс Бусан ортол автобусаар 5 цаг явна. Монголд бол Увсаас Дорнод орохтой зүйрлэж болох хоёр хязгаар нь энэ юм.
5. Тусгайлан тохижуулсан гудамжуудад шилэн хоргоны цаана зогсох биеэ үнэлэгчид нь 15 минутын “ажлын” хөлсөнд 70 мянган вон буюу 60 гаруй доллар авдаг.
6. Эрчүүд нь их эмэгтэйлэг бөгөөд элдэв тос нүүрэндээ байнга түрхэж арчилдаг. Залуус толинд хүүхнүүдээс илүү харна. Бие биендээ “Чи ч ёстой дажгүй харагдаж байна шүү” гэж магтаалын үг хэлнэ.
7. "Forbes" сэтгүүлийн тодорхойлсноор солнгосчууд дэлхийн хамгийн ажилсаг хүмүүс. Тэдний ажлын цаг жилд 2 357 цаг болдог.
8. Гэмт хэрэг тун бага. Германаас 8 дахин бага хэрэг төвөг бүртгэгддэг. Дээрэм, булаалтын статистик АНУ-аас 20 дахин цөөн.
9. Архи дарс бие биедээ зөрж хундагалж өгнө. Ёроолыг нь шавхана. Ахмад настнаас нүүрээ буруулж хүртэнэ.
10. “Р” болон “Ж” үсгийг бараг хэлж чадахгүй. Жагварал, Жаргал, Равжаа гэдэг нэрийг хэлэх гэж маш их зүдэрнэ.
11. Хөвгүүд, охид сургуульд ихэнхдээ тусдаа ангид хичээллэнэ.
100-н жилийн дараа Солонгосчууд
13. Өндөр байшингийн цахилгаан шатанд дөрөвдүгээр давхрын товчлуур байхгүй. Гурваас алгасаад тав, эсвэл 4-ийн оронд F гэж англи товчлол хэрэглэнэ. Учир нь, 4 буюу “са” гэдэг үг бас үхэл гэсэн утга илэрхийлнэ.
14. Хийжүүлсэн цэвэр ус, “гаазтай” рашаан олдохгүй.
15. Оюутнууд “эм-ти” хэмээх олон хоног үргэлжлэх архидалт зохион байгуулдаг. Хоосон барилгад ангиараа очиж наргихыг “эм-ти” гэдэг.
16. Хоолны газарт захиалга дагалдуулж заавал үнэгүй ус өгнө.
17. Гаж донтой, гажигтай хүмүүс нэлээн таарна.
18. Ээлжийн амралт гэж ойлголт байхгүй.
19. Гоо сайхны хагалгаанд ороогүй охид тун ховор.
20. Найз охиноо гэртээ авчрах зохимжгүй учраас дэн буудал асар олон. Нууц амрагийн явдал ч эх захгүй.
21. Нас тогтсон эмэгтэйчүүдийн ихэнх нь гэрийн ажилтай.
22. Солонгос хүн “Нааш ир” гэж дуудахдаа алгаа дээш нь биш, доош нь харуулж дохидог.
23. Солонгос хүний түрийвчинд хөнгөлөлтийн карт, нэрийн хуудас багсайтал чихээтэй байдаг.
24. Бааранд шар айраг захисан бол дагалдуулж заавал даруулга, ядаж самар авах ёстой.
24tsag.mn сонирхуулав.
Сэтгэгдэл (20)