Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын ажлаа өгөх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Харин сүүлийн үед зөвшөөрөлгүй газрын асуудал болон барилгын асуудлууд сөхөгдөх болсноос түүнийг ажлаа өгөх шийдвэр гаргасан байх магадлалтай гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байна.
Учир нийслэлийн Засаг дарга Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны асуудалтай холбогдуулан зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох захирамж гаргасан.
Тус газарт барилга барих зургийн даалгаварыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан нь түүнийг ажлаа өгөх шалтгаан болсон гэх таамаглал байгаа аж. Мөн нийслэлийн Тагнуулын газрын даргаар томилогдсон гэх мэдээлэл ч чих дэлсэж байна.
Ямартай ч нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж ажлаа өгч, өөр нэгэн сэнтийд суух бололтой.
Сэтгэгдэл (4)