1. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул. Баяндалайд наймдугаар анги, Цогтцэций суманд аравдугаар анги төгссөн байна.
2. 1982 онд Өмнөговь аймаг дахь 167 дугаар ангид цэрэгт татагдан очоод 3 жил алба хаажээ.
3. Тэрээр 1964 оны луу жилтэй. Одоо 48 настай. Тун оворгүй хүн юм.
4. Эхнэр нь “Капитрон” банкинд ажилладаг. Уул мэргэжил нь гадаад хэлний багш.
5. Жүжигчин Д.Хүрэлхүү гэр бүлдээ ганцаараа эрэгтэй нь. Тэднийх хоёр охинтой.
6. Багадаа тэрээр сэтгүүлч болохыг үнэн сэтгэлээсээ хүсдэг байжээ.
7. 1988 онд анх Улаанбаатар хотод ирж үзжээ.
8. Г.Доржсамбуу (“Говийн зэрэглээ” Арслан), Л.Лхасүрэн (“Гарын 5 хуруу” Шагдар) нар түүний мэргэжлийн багш нар.
9. “Түгшүүрт шөнө” гэж киноны хянагч түүний анхны дүр.
10. 2000 оны хоёрдугаар сард “Шинэ үе продакшн” гэх хамтлагийг Ариунболд буюу Бооёо, Ц.Батхуяг буюу Амбий нарын хамт байгуулжээ.
11. Амбийтайгаа хамт дахин тусгаарлаж “Комеди арт” хамлаг байгуулжээ.
12. 5 дугаар ангийн дурсамж: “Майн баярын жагсаалд намайг бор царайтай болохорр негр хүүхэд болгоод индрийн өмнө тагтаа нисгэх үүрэг өгөв. Дээврээс тагтаа барьж авч хувинд хийгээд, нүүрээ тогооны хөөгөөр хөөдөж, тас хар хүн жагсаалд яваад очлоо. Дарга нарын өмнө очоод тагтаануудаа тавихад миний барьж явсан тагтаа газар пид гээд унадаг юм. Газарт унасан тагтаа маань татганаж байснаа муухан нисмээр аядав. Тэгээд нэгдлийн даргын дээлийн энгэрийг очиж мөргөснөө хөл дор нь унаад үхчихдэг юм”.
13. “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ” киноны продюсерээр ажилласан. Тухайн үедээ эдгээр кинонууд кассын орлогоор тэргүүлж байв.
14. “Боолын гэрээ”-ний эх хувийг алдсанаар кино театрт гаргахаа зогсоосон гэж яригддаг. Гэвч үүнийг үгүйсгэх хүмүүс ч бий.
15. Охин Намуун нь загвар өмсдөг.
16. Уржнан буюу 2010 оны хавар түүнийг нас барсан тухай цуурхал тарж байлаа.
17. Өлзийхүү, Дэмидбаатар, Бямбацогт, Оюундарь, Сарантуяа, Энхзаяа нарын жүжигчид түүнтэй СУИС-ын нэг анги юм.
18. Түүний аав жолооч хүн байв. Мань хүн машинд тун хорхойтой.
19. Хамгийн сүүлд тэрээр “Худалч залуу” хэмээх инээдмийн кинонд тогложээ.
20. Дарс хүртэхээрээ Хүрлээ тийм ч таатай араншинтай хүн биш.
21. Тэрээр спортод дуртай, сагсан бөмбөг сонирхдог.
22. "DDISH" компаний “Цогоо гуай!” хэмээх сурталчилгааных нь дүрд гавьяат жүжигчин цол өгье гэж нэг нөхөр нь хошигносон байдаг.
23. Түүнийг Австралид анх тоглож урлагийнхны салхийг ногоон тивд хагалсан хүн гэдэг.
24. Тэрээр хадгаламж зэээлийн хоршоотой байсан.

24tsag.mn
Сэтгэгдэл (20)