1. Швейцарь-Монголын худалдааны танхим хэмээх байгууллагыг 2010 оны 9 сарын 23-нд Швейцарийн Луганод байгуулж ерөнхийлөгчөөр нь Э.Батшугар, дэд ерөнхийлөгчөөр нь Лука Морретти хэмээх швейцарийн иргэн, нарийн бичгийн даргаар нь Английн харьяат Жанандриа Жиожетти нар томилогджээ.
2. 2007 онд Швейцарийн Цүүг хэмээх жижигхэн хотод тэрээр нагац эгч Ононгийн Алтантай хамтран BDR GmbH хэмээх компанийг 20 мянган швейцари франкийн дүрмийн сантайгаар байгуулжээ. Харин 2009 онд энэ компанийг татан буулгасан байна. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалд нэр холбогдсон О.Алтан нь экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн дүү бөгөөд бүртгэл дээр АНУ-ын харьяат гэжээ.
3. Тэрээр АНУ-ын Массачусетс мужийн Бентли их сургуулийг төгсчээ.
4. Их сургууль төгссөнийхөө дараа гадаадын банкинд ажиллаж байв.
5. Э.Батшугар Зохиолчдын эвлэлийн хорооны ажилтан Н.Энхбаярын ууган хүү болон Улаанбаатар хотод төржээ.
6. Түүний нэрийг лам өгчээ. Сануулахад 1987 он бол шашин чөлөөтэй болоогүй, хатуу цаг.
7. Тэрээр Э.Бямбадулам, Э.Дашнамжил, Э.Ринченлхам гэдэг 3 дүүтэй.
8. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд (Хөгжим бүжгийн коллеж, БНХАУ-ын ЭСЯ орчим) байрладаг гэж бүртгүүлсэн “Ремиф” компанийн захирлаар ажилладаг.
9. Э.Батшугар 2010 оны зун эх орондоо бүр мөсөн иржээ.
10. Аавтайгаа хэд хэдэн удаа ууланд авирч байв.
11. Тэрээр шаггүй шатарчин.
12. Ерөнхийлөгч Н.Энхбаярын шадар туслах байсан Б.Тулгатай найз нөхдийн холбоотой хүн бол Э.Батшугар. Харин Б.Тулгын дүү Б.Хуяг нь “Ремиф”-ийн охин компани болох “Хар дун” ХХК-ий захирал.
13. Түүнийг МАХН-аас сонгуульд нэр дэвших эсэх тухай асуултад “Олонх шийднэ. Тухайн үед шийднэ” гэж хариулжээ.
14. “Хар дун” компанид надтай холбоотой нэг ч зүйл үгүй гэж тэр мэдэгджээ.
15. Э.Батшугар орос сургалттай 14 дүгээр сургуулийн 8 дугаар анги төгсөөд АНУ-д high school-д суралцжээ.
16. “Хар дун” компани “Өргөө” зочид буудлыг авах үед ерөнхийлөгчийн хүү Монголд байгаагүй гэдэг.
17. Аавыг нь баривчлахад тэр хамт байсан. Баривчилгааны дараа Э.Батшугарын ТВ9-ийн камер руу харж хэлсэн ширүүн үгстэй бичлэгийн дууг нь хаасан байв.
18. Түүний дараагийн хоёр дүү нь Америкт суралцаж байна.
19. Э.Батшугар үерхдэг бүсгүйтэй ч гэрлэлтээ батлуулаагүй байгаа.
20. “Аав бидэнд цаг бага гаргадаг байсан. Байнга ажилтай. Би гадаадад олон жил байсан болохоор аавтайгаа дандаа цуг байгаагүй” гэж тэр ярилцлагадаа дурджээ.
21. Аавыгаа баривчлагдах хүртэл тэр хэвлэлд зориулан нэг ч удаа ярилцлга өгч байгаагүй.
22. Түүний нэр Монгол улсын хилээр нэвтэрч болохгүй хүмүүсийн жагсаалтад орсон.
23. Э.Батшугар фото зураг авахуулах тун дургүй.
24. Англи, оросоос гадна төвд хэл мэддэг гэж зарим хүн түүнийг үнэлжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (36)