Гадаа өнөөдөр +22 хэм. Ам цангана. Хүйтэн ундаа ууна. Дахиад уумаар болно. Ууна, цангана, ууна. Ууж байгаа ундаа маань “Пепси”. Гэхдээ... Гэхдээ сүүдэрт суунгаа “Пепси”-ийн тухай 24 баримтыг тунгааж үзье.
1. 1933 онд Жоан Кроуфорд хэмээх жүжигчин бүсгүй “Кока кола”-ны сурталчилгаанд зурагаа авахуулжээ. Харин 1955 онд тэрээр “Пепси” компаний босс Альфред Стилтэй гэрлэсэн байдаг.
2. Эхлээд энэ ундааг "Brad"s Drink" гэдэг байв. Умард Каролина мужийн эмийн санд анх зарж эхэлжээ. Харин “Пепси” гэх брэндийн нэрийг нэг дампуурсан нөхрөөс ердөө 100 доллараар худалдан авч нэрлэсэн түүхтэй.
3. Монголд “Пепси” ундааны сурталчилгаанд сүмоч Д.Дагвадорж, дуучин Б.Амархүү нар оролцсон. Хоёулаа удаан хугацаагаар гадаадад амьдарч байгаад эх орондоо эргэн ирсэн хүмүүс.
4. Д.Дагвадорж өмнө нь Японд “Пепси”-гийн мөнхийн өрсөлдөгч Coca Cola-гийн Fanta-г сурталчилж байжээ.
5. Пепси гэдэг үг анх энэ ундааны найрлагад орсон пепсин хэмээх бодисоос үүсчээ. Пепсин бол ходоодны шүүсэнд байдаг боловсруулагч фермент.
6. 1923 онд элсэн чихрийн үнийн өсөлтөөс болж “Пепси” компани дампуурч шүүхийн өмнө хамаг жороо задлан тоочиж байв. Найман жилийн дараа дахиад дампуурчээ.
7. Анх Монголд 1990-ээд оноос борлуулж эхэлжээ. Гэвч энэ нь албан ёсны дистрибьюторын гэрээгүй байв.
8. Майкл Жексон 1984 онд “Пепси”-гийн сурталчилгааны хоёр ч клипэд тогложээ. Зураг авалтын үеэр дуучин гэмтэж түлэгдсэн байна.
9. "Жи Эн Бевережис" ХХК нь Монголд Pepsi, Pepsi Light, Pepsi Max, Mirinda, Mountain Dew брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах эрхтэй. Эднийх 150 гаруй ажилтантай, 17 000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
10. "Жи Эн Бевережис" ХХК нь "Витафит" групп ба "Жем Интернэшнл" ХХК-ий хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан байна.
11. "PepsiCo" нь Mountain Dew, Quaker, Oats, Gatorade, Lay’s, Cheetos, Mirinda, SoBe, Tropicana брэндийг эзэмшдэг.
12. “Нero entertainment” студийн хийсэн “Пепси” ТВ рекламыг “Чингис” шар айргийг хуулбарласан гэж найруулагч С.Мягмар буруутгажээ.
13. 1940 онд “Пепси” анх удаа дуутай реклам хийсэн нь дэлхийн олон оронд орчуулагдаж байлаа.
14. “Пепси” хасах 9 хэмд хөлддөг тул арга ядсан үед автомашиндаа антифриз орлуулан түр хэрэглэж болно.
17. 1972 онд ЗХУ-Америкийн худалдааны хэлэлцээрээр Зөвлөлтөд “Пепси” ундааы, Америкт “Столичная” архи зарах болжээ.
18. Хийжүүлсэн ундааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх маргаан АНУ-д үргэлжилсээр байна. 2012 оны 3 сараас Coca Cola ба Pepsi Калифорни мужийн шинэ стандартад тохируулан тус мужид борлуулж буй бүтээгдхүүнийхээ чихрийн будгийн найрлагыг өөрчиллөө.
19. “Хамгийн чухал нь савлалт. Тэр хүнийг 5 доллараас ахиухан мөнгө төлүүлэхийн тулд сав, баглаа, боодол дээрээ анхаарах ёстой” гэж "PepsiCo" компаний ерөнхий захирал Индра Нойя хэлжээ.
20. Өнгөрсөн долоо хоногоос Майкл Жэксоны “Bad” цомгийн 25 жилийн ойд зориулж алдарт дуучны дүртэй ундаа дэлхий даяар борлуулж эхэллээ. Жексон ах бурхан болсон хойноо ч мөнгө хийсээр.
21. Өнгөрсөн жил Pepsi Co компаний хувьцааны ханш 4,3 хувь буурчээ.
22. Монголд хуванцар саванд нь шатахуунаас айраг хүртэл савлан зориулалтын бусаар хэрэглэдэг. Эрүүл ахуйчид “Пепси” төдийгүй аливаа хийжүүлсэн ундааны саванд айраг хадгалахыг зөвлөдөггүй.
23. “Пепси”-д анх улаан өнгө голлодог байсан бол аажимдаа улаан-хөх, одоо дан цэнхэр болон хувирч байна.
24. Энэ буланг бэлтгэхийн тулд 24tsag.mn сайт “Пепси” болон түүний өрсөлдөгчөөс ямар ч төлбөр, захиалга аваагүй нь үнэн болно.
24tsag.mn
1. 1933 онд Жоан Кроуфорд хэмээх жүжигчин бүсгүй “Кока кола”-ны сурталчилгаанд зурагаа авахуулжээ. Харин 1955 онд тэрээр “Пепси” компаний босс Альфред Стилтэй гэрлэсэн байдаг.
2. Эхлээд энэ ундааг "Brad"s Drink" гэдэг байв. Умард Каролина мужийн эмийн санд анх зарж эхэлжээ. Харин “Пепси” гэх брэндийн нэрийг нэг дампуурсан нөхрөөс ердөө 100 доллараар худалдан авч нэрлэсэн түүхтэй.
3. Монголд “Пепси” ундааны сурталчилгаанд сүмоч Д.Дагвадорж, дуучин Б.Амархүү нар оролцсон. Хоёулаа удаан хугацаагаар гадаадад амьдарч байгаад эх орондоо эргэн ирсэн хүмүүс.
4. Д.Дагвадорж өмнө нь Японд “Пепси”-гийн мөнхийн өрсөлдөгч Coca Cola-гийн Fanta-г сурталчилж байжээ.
6. 1923 онд элсэн чихрийн үнийн өсөлтөөс болж “Пепси” компани дампуурч шүүхийн өмнө хамаг жороо задлан тоочиж байв. Найман жилийн дараа дахиад дампуурчээ.
7. Анх Монголд 1990-ээд оноос борлуулж эхэлжээ. Гэвч энэ нь албан ёсны дистрибьюторын гэрээгүй байв.
8. Майкл Жексон 1984 онд “Пепси”-гийн сурталчилгааны хоёр ч клипэд тогложээ. Зураг авалтын үеэр дуучин гэмтэж түлэгдсэн байна.
9. "Жи Эн Бевережис" ХХК нь Монголд Pepsi, Pepsi Light, Pepsi Max, Mirinda, Mountain Dew брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах эрхтэй. Эднийх 150 гаруй ажилтантай, 17 000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
10. "Жи Эн Бевережис" ХХК нь "Витафит" групп ба "Жем Интернэшнл" ХХК-ий хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан байна.
11. "PepsiCo" нь Mountain Dew, Quaker, Oats, Gatorade, Lay’s, Cheetos, Mirinda, SoBe, Tropicana брэндийг эзэмшдэг.
12. “Нero entertainment” студийн хийсэн “Пепси” ТВ рекламыг “Чингис” шар айргийг хуулбарласан гэж найруулагч С.Мягмар буруутгажээ.
14. “Пепси” хасах 9 хэмд хөлддөг тул арга ядсан үед автомашиндаа антифриз орлуулан түр хэрэглэж болно.
15. Иллинойс мужийн хэрэглэгч Рональд Болл “Пепси” корпорацийн бүтээгдхүүн болох Mountain Dew ундааны лаазнаас хулгана олсон тухай зарга шуугиан тарьж байна. “Пепси” ийм зүйл боломжгүй гэдэг няцаалтдаа ундааны найрлагад байдаг бодисууд хулганыг хэдхэн хоногийн дотор танигдахгүй болтол нь хайлуулчих хүчтэй гэдэг “аймшигтай” үндэслэл гаргажээ.
16. Тайваньд сурталчилгааг буруу ханзаар орчуулан галигласнаас болж “Пепси үеийнхэнтэй цуг дахин залууж!” гэдэг уриа” “Пепси” өвөг дээдсийг чинь авснаас босгоод ирнэ” гэсэн утгатай болсон удаа бий.17. 1972 онд ЗХУ-Америкийн худалдааны хэлэлцээрээр Зөвлөлтөд “Пепси” ундааы, Америкт “Столичная” архи зарах болжээ.

Сэтгэгдэл (6)