1. Хажидсүрэнгийн Болормаа гэдэг охин III, IV хорооллын 47 дугаар сургуулийг 1982 онд төгсчээ. Сурагч Х.Болормаагийн сонгосон мэргэжил нь химич.
2. Х.Болормаа багадаа ааваасаа өнчирсөн бөгөөд зургаан хүүхэдтэй айлын ууган нь.
3. Ерөнхийлөгч гэргийдээ голдуу хувцас бэлэглэдэг гэлцэх нь бий.
4. Х.Болормаагийн гэр бүлд ээжээс нь гадна эмээ нь маш чухал байр суурьтай хүн байв. “Анх ханьтайгаа танилцаад эмээдээ очиж зуныг хамт өнгөрөөхдөө миний сонголт зөв гэдгийг баярласан сэтгэлээс нь мэдэрч байв” гэж тэр дурссан байна.
5. Ц.Элбэгдржийн гэргий Украины Львов хотын Улсын их сургуулийн Геологийн факультетийн Геохимийн анги төгссөн.
6. Львовт төгссөн сургууль нь Европын эртний дээд сургуулиудын нэг бөгөөд 1661 онд байгуулагджээ. Харин Х.Болормааг оюутан болж очсон жил Ц.Элбэгдорж хэмээх найрагч залуу Ардын армийн улс төрийн газрын томилолттойгоор Цэрэг-улс төрийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцахаар очсон байна.
7. 1982 оны намар Львовын монгол оюутнуудын танилцах үдэшлэг болжээ. Нүд нь гялалзсан цэргийн сургуулийн сонсогч залуу цугласан олонд зохиосон шүлгээрээ өөрийгөө танилцуулав. “Би” нэртэй тэр шүлэг нь “Эрэгтэй хүүхэд төрлөө гэж баярлаад Элбэгдорж гэдэг нэр өгсөн юм гэнэ лээ” гэсэн үгтэй байлаа.
8. “Би” шүлгийн эзэн маань энэ үдэшлэг дээр Х.Болормааг “онилжээ”. Зүрхний сум байндаа тусч хоёр залуу хос болсон юм.
9. “Тун энгийн дөлгөөн, тогтвортой, юм болгонд хошуу дүрдэггүй, харин хамгийн эцсийн шийдвэрлэх мөчид жинтэй дуугарч асуудлыг шийддэг, сурлага сайтай, цэгцтэй цэвэрхэн охин” гэж ирээдүйн Монголын тэргүүн хатагтайг оюутан цагийнх нь найзууд нь тодорхойлж байв.
10. 1985 онд хосууд зуныхаа амралтаар эх орондоо ирээд байхдаа гэрлэлтээ батлуулсан байна. Х.Болормаа бие давхар болжээ. Энэ үед цэргийн сэтгүүлчийн ангийн сонсогч Ц.Элбэгдорж “Хүүхэд хүлээхийн жаргал” гэж шүлэг бичсэн байдаг.
11. Ц.Элбэгдорж, Х.Болормаа нарыг оюутан байхад буюу 1986 онд ууган хүү Оргил нь Львовт төржээ.
12. Сэтгүүлчийн дэргэд “гууль шарласан” эсэхийг бүү мэд, Х.Болормаа хэд хэдэн сонирхолтой эссе бичсэн байдаг.
13. Офицер Ц.Элбэгдоржийг “Хонхны дуу”-наар хувьсгал хийж явахад эхнэр нь Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасагт минералогич инженерээр ажиллаж байгаад хоёр дахь хүүхдээ харж байв.
14. Хоёр хүүхэдтэй, “Улаан од” сонины сэтгүүлч Ц.Элбэгдоржийнх халаасны өрөөнд амьдардаг байжээ.
15. 1994 онд Ц.Элбэгдоржийг УИХ-ын гишүүнээс өөрөө татгалзан гарахтай зэрэгцээд Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасгийн дарга Х.Болормаа ажлаасаа халагджээ.
16. 2010 онд тэргүүн хатагтай хуучин ажлынхан буюу Геологийн төв лабраторийнхныг төрийн ордонд урьж, хамтдаа нэг өдрийг өнгөрөөжээ.
17. Ирээдүйн тэргүүн хатагтай 1990-ээд онд “Анх эрдэнэ” хэмээх лабораторийн менежер байв.
18. 2000 оны сонгуулийн ялагдлын дараа АНУ-д гэр бүлээрээ шилжин амьдарч байхдаа Х.Болормаа Сувилахуйн сургуульд суралцсан гэдэг.
19. Албан ёсын арга хэмжээнд тэргүүн хатагтай голдуу үндэсний хэв маягтай хувцас өмсдөг.
20. Ерөнхийлөгчийн гэр бүл Өнчин хүүхдийг асран хүмүүжүүлэх төвийн “Бамбарууш” бүлгийн хүүхдүүдийг үрчлэн авсан боловч үүнийгээ нэг ч удаа улс төрийн сурталчилгаанд ашиглаж байсангүй.
21. Ноднин жил “Рио тинто”-той хамтран хандивын уулзалт зохион байгуулсан гэж Монголын хэвлэлүүд Х.Болормааг ширүүн шүүмжилсэн билээ.
22. Х.Болормаа “Итгэл-Хавдаргүй Монгол” сан байгуулан хүүхдийн хавдрын эсрэг ажиллаж байна. “Болор” сан хэмээх ТББ-ын тэргүүн нь мөн Х.Болормаа юм.
23. 2007 оноос түүнийг Эрдэс судлалын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэж албан ёсны мэдээлэлд дурджээ.
24. Өмнөх тэргүүн хатагтай нартай харьцуулбал Хажидсүрэнгийн Болормаад хэвлэл мэдээлэл, олон нийт илүү эерэг ханддаг билээ.

24tsag.mn