Монгол улсын нийслэл Улаанбаатар хот маань нэг үеэ бодвол барилга, байшингаас өгсүүлээд оршин суух иргэд нь ч харьцангуй соёлжиж байгаа гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз. Мөн хог хаягдал, хотын өнгө үзэмжийг гутаах муу муухай зүйл ч багассаар. Гэсэн ч хэсэгхэн хугацаанд хотын гудамжаар алхахад нүдэнд торж, нүүр улайлгамаар, сэтгэлд сэвтэй “сюрприз”-үүд байсаар л байна. Иргэн таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хог хаягдал, жолооч танд аюул учруулах муу усны нүх, мэдэгдэхгүй, хотын өнгө үзэмжийг гутаах хаяг реклам бидэнд хэрэгтэй гэж үү. Тиймээс сэрэмжлүүлэг анхааруулга болгож хотын гудамжны дараах 24 “сюрприз”-ыг хүргэж байна.
“Сюрприз” №1: “Нийгмийн даатгалын ерөнхий газар”-ын хажуу дахь энэ траншей руу олон ч машин орж байсан гэх. Харанхуй бол үл анзаарагдана. Харин өдөр хажуугаар нь өнгөрөх машинууд цаад талынхаа машиныг шүргэчих шахан сүлжинэ. Жолооч та энэ замаар явбал анхааралдаа авахад илүүдэхгүй биз.
“Сюрприз” №2: Хотын гудамжинд хээв нэг нарлах золбин ноход зөвхөн энүүгээр тогтохгүй. Тэднээс үүсэх өвчин, золбин нохдод бариулснаар ямар аюул үүсэх нь тодорхой. Турк улсын элчин сайдын яамны өмнө хэвтэх эдгээр нохдод анхаарал тавих байгууллага байна уу?
“Сюрприз” №3: Одоо чинь шинэ жил биш биз дээ. 4 дүгээр сар дуусч байхад шинэ жилийн уур амьсгал гараагүй газар байгаа л юм байна.“Централ Таур”-ын наахна ургах мод “00”-ын цаасаар гоёжээ.
“Сюрприз” №4: “Цэцэг төв”-ийн урд байрлах энэ хогийн сав тэтгэвэрт гараагүй л байлтай. Хогийн сав хамгийн хэрэгтэй гээл байдаг хэрнээ байгаагаа ашиглалтад оруулахгүй байгаа нь хачирхалтай.
“Сюрприз” №5: “Улаанбаатар” зочид буудлын өмнө байрлах рекламын самбар. Сурталчилж буй рекламыг нь харна гэхээсээ илүү ямар муухай самбар вэ гэхээр байх юм. Хотын үзэмжинд нөлөөлөхөөсөө гадна, замын хажууд байрлах учраас жолоочийн анхаарал татах аюултай бус уу.
“Сюрприз” №6: Төв талбайн зүүн урд байрлах тогтой үгүй нь мэдэгдэхгүй хамгаалалтгүй, цахилгаан утас. Явган хүний зам дагуу байрласан учраас хүн бүр дээгүүр нь үсрэн гарч байгаа харагдана. Хэрвээ аюул учирвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ.
“Сюрприз” №7: Японы элчин сайдын яамны баруун талд байрлах ямар зориулалтаар ухсан нь үл мэдэгдэх нүх. Харанхуй шөнө хамгийн аюултай.
“Сюрприз” №8: “Гэрлэх ёслолын ордон”-ы хажууд байх муу усны нүх.
“Сюрприз” №9: Залуухан хосууд гэр бүлээ батлуулж, амьдралынхаа гарааг эхлүүлдэг жаргалтай сайхан газар “Гэрлэх ёслолын ордон”-ы хажууд ийм хог хаягдал байх нь зохистой хэрэг мөн үү.
“Сюрприз” №10: “Тэнгис” кино театрын зүүг талын “Баянбүрд” рүү явах замын уулзварт байх таггүй траншей. 18 цагаас хойш хамгийн их ачаалалтай байх энэ замыг сонгох үедээ анхааралтай байхыг зөвлөе.
“Сюрприз” №11: Шөнийн чимэг өдөртөө хэрэггүй. Бидний хэлж сурснаар “Урт цагааны урд талбайг чимэглэж, шөнийн цагт гэрлийг нь асааж үлгэрийн мэт үзэмжтэй болгох санаа хэрэгжээд удаж байна. Гэтэл өдрийн цагт энэ гэрэлнүүд ямар харагддагийг та мэдэх үү?
“Сюрприз” №12: Улаанбаатар хот өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өөд нь татах нэгийг үнэхээр сайхан болгож байна. Гэвч “Нийслэлийн өмчийн гуравдугаар байр” буюу “Урт цагаан” сүүлийн хэдэн жил ямар байгааг харцгаая. Гадны хүнд энэ барилгыг урт цагаан барилга гэж хэлвэл итгэх болов уу?
“Сюрприз” №13: Жинхэнэ гэнэтийн бэлэг бол энэ. Хүн бүр машинтай болохыг хүсэхээр хүн бүр жолооч болдог. Жолооч бүр сайн байдаггүйн нэгэн жишээ бусдын цаг үрсэн нэгэн осол. Ачааны машин тэвчилгүй урагшилтал өөр машины арыг шүргэжээ.
“Сюрприз” №14: Дээрх ослоос болж авто машинууд явган хүний зам дээгүүр машинтайгаа зүтгэн гарч ирж байгаа нь бас нэгэн “сюрприз” мөн.
“Сюрприз” №15: Өнгөрсөн жил Улаанбаатартай ах дүү хот болсон Анкара хотынхон нэгэн гудамжийг шинэчилж өгсөн юм. Бүтээн байгуулалтаас хойш 365 хоног өнгөрөхөд моддын дор байрлуулсан зузаан шилтэй ногоон гэрэлнүүдийг монголчууд хагалж амжсан байна.
“Сюрприз” №16: Нийслэлийг сүлжсэн олон зам нэг нэгээр зогсохгүй шинэчлэгдсээр л байна. Гэвч намар дууссан зам өвлийг давахын цагтаа хагарлаар дүүрчээ.
“Сюрприз” №17: “Цахилгаан хэрэгслийг болгоомжтой хэрэглэе” гэхдээ нийслэлд өнгө, үзэмж дарсан хуучин хэрэгслүүдийг шинэчлэн сайжруулъя. Эсвэл бүрмөсөн авахад гэмгүй.
“Сюрприз” №18: Улаанбаатарын төв хэсэгт утас татаж хүний зам саатуулжээ. Өдрийн цагаар алхаж яваа харсан хүмүүс тонгойж гараад, хараагүй мөргөсөн нь муухай хараад л өнгөрч байна. Шөнийн цагаар энэ төмрийг хэдэн хүн мөргөж байгаа бол. Нийслэлийн цагдаагийн газрын барилга барьж буй хашаанаас ямар зорилгоор гэдэг нь тодорхойгүй төмөр утаснуудыг хүний толгойн түвшинд зэргэлдээх модтой холбон уяжээ.
“Сюрприз” №19: Зам засварт сүйдсэн хашлага хотын төвд ад болон үлджээ. Цагтаа ногоон зүлэг ургамлыг хашиж байсан ч одоо тахиралдан хоцорсон байна. Нийслэлийн Цагдаагийн газрын баригдаж буй байрны урд.
“Сюрприз” №20: Төрийн ордны баруун хойно цагдаа, цэрэг, онцгой байдал зэрэг тусгай албан хаагчдын эмнэлэг баригдаж буй газар хашааныхаа үүдэнд хогоо хаяад хэдэн сарын нүүрийг үзлээ. Барилга баригдаж дуусах хүртэл хог, бетон хоёр хотын төвд байсаар байх бололтой.
“Сюрприз” №21: Байгалийн түүхийн музейн баруун талын хананд эдгээр үгийг бичжээ. Хотод ирсэн жуулчин, аялагчид хамгийн ихээр үйлчлүүлдэг хуучин барилгыг ингэж “чимэглэх” хэрэг байсан уу гэж асуухсан.
“Сюрприз” №22: Явган хүн алхахад ядрааж саатуулахдаа гарамгай нэгэн зам Төрийн ордны баруун хойд зүгт 40 метрт байна. Байгалийн түүхийн музейн зүүн талын энэ замаар алхвал хазгай мурий гишгэх нь энүүхэнд.
“Сюрприз” №23: Хотын төвийн энэ уулзвараар өнгөрөх олон машин яг энэ эвдрэлийг ихэнхдээ тойрч гардаг. Зарим зоригтой, машиндаа хайргүй гэмээр хүмүүс дундуур нь өнгөрдөг. Д.Сүхбаатарын талбайгаас холгүй автозамын нөхцөл байдал ийм байгааг бид харж байна
“Сюрприз” №24: Нийгмийн даатгалын ерөнхий газрыг тойрсон автозогсоолын дунд нэлээд хэмжээний хог үзэгдэнэ. Долоо хоног энэ хог багассангүй, харин улам л нэмэгдсээр.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)