Та өөрийгөө мэддэг үү? За, яахав нэр ус, нас зүс, төрсөн газар, тэгээд?
Тэгвэл өөрийн тань тухай өөрөө ч мэддэггүй 24 баримтыг 24tsag.mn дэлгэж байна.
Цочирдож ч мэднэ, бэлтгэлтэй байгаарай.

1. Таны иргэний үнэмлэх 8,5 х 5,4 сантиметр харьцаатай.
2. Та нүдээ нээсэн чигээрээ яагаад ч найтааж чадахгүй.
3. Алтай хэлний язгуурын монгол хэлний бүлгийн монгол хэлээр та даргатайгаа, багштайгаа, ойр дотныхонтойгоо харилцдаг.
4. Та өдөрт 23 000 удаа амьсгаа авч, бас гаргадаг.
5. “Арьсыг нь хуулна!” гэж аймаар үг байдаг. Хэрвээ үнэнээсээ таны арьсыг өвчөөд хуулчихвал нэг шуудай төмсний хальстай тэнцүү жинтэй болно. Гурван килограмм!
6. Та жил бүр дунджаар 100 гаруй килограмм мах буюу бүтэн хязаалан үхэр (яс, дотрыг нь хасаад) өлхөн иддэг. Нийтдээ та жилд 525 килограмм хүнс хэрэглэдэг.
7. Амьдралын тань турш толгойн үс тань 725 километр буюу Улаанбаатараас Дорнод орохоос ч урт ургана.
8. Таны аманд яг одоо 40 000 бактери язганаж байгаа.
9. Гар нүүрийн 7 ширхэг саван хийхэд хүрэлцэх өөх тос таны бие махбодид бий.
10. Таны гар утаснаасаа явуулдаг мессежний тэмдэгт нэг удаа 160-аас илүү гарахгүй.
11. Үсний тань ганц ширхэг дунд зэргийн төмсийг өлхөн даана.
12. Хамгийн хүчтэй булчин бол таны хэл. Хурууны хээ шиг хэлний хээ тань бас давтагдашгүй. Гэхдээ л цагдаа нар сэжигтний хэлний хээг долоолгож авч үлддэггүй.
13. Нэг хоногт 33 литр мөсийг хайлуулах дулаан таны биеэс ялгардаг. “Би нүүдлийн цахилгаан станц” гэж Б.Лхагвасүрэн найрагч үүнийг л хэлсэн юм биш үү?
14. Гарын хурууны хөмс хөлнийхөөс тань 4 дахин хурдан ургадаг.
15. Таны араг яс 8 килограмм жинтэй.
16. Хэрвээ та нийслэл Улаанбаатарт амьдардаг бол жилд 240 килограмм хорт бодисоор амьсгалдаг. Сонирхолтой нь, баруун уушиг тань зүүнээсээ илүү агаар багтаадаг.
17. Та өдөрт 1 литр орчим хийг хэхэрч, эсвэл унгаж гадагшлуулдаг.
18. Таны арьсны ам сантиметр бүрт өвдөлт мэдрэх 100 ширхэг мэдрэлийн эс бий. Нийтдээ биенд тань 75 километр урт мэдрэлийн судал байгаа.
19. Өдөрт идсэн хоолны тань 125 грамм нь ялгадас болж гадагшилдаг.
20. Нас барсны тань дараах 37 цагийн турш тархин дахь цахилгаан давтамж идэвхтэй хэвээр байна. Шалтгаан нь тархин дахь химийн урвал.
21. Та “Цогт тайж”, “Сэрэлт”, “Би чамд хайртай”, “Мандухай цэцэн хатан” киноны аль нэгийг байг гэхэд нэг удаа үзсэн.
22. Та хөхтний аймаг, приматын баг, гоминидын овогт багтах хомо сапиенс буюу ухаант хүн хэмээх зүйлийн АМЬТАН юм.
23. Таны зүүд хэчнээн баялаг үйл явдалтай байлаа ч үнэн хэрэгтээ хэдхэн секунд л үргэлжилдэг.
24. Та яг одоо 24tsag.mn хэмээх тун дажгүй сайтыг уншиж байна. Холбоотой байя!

Сэтгэгдэл (9)