1. Хурдан моринд "орсон"-оо хувь тавилан, бизнест хөл тавьсанаа амьдралын эрх байсан гэж ярих дуртай "Макс"-ын Д.Ганбаатарыг танихгүй хүн ховор. Тэрээр Нийслэл хотын А зэрэглэлийн Нүхтийн аман дахь хоёр давхар хаустаа мисс эхнэр болон хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.
2. Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул иргэн.
3. “Хар” зах дээр наймаа хийж, хөлжсөн гэгддэг Д.Ганбаатар өдгөө “Макс” группын захирлаар ажиллаж байгаа. Уг групп-ээ 1994 онд байгуулж, Budweiser пивоны албан ёсны дистрибьютерээр ажиллаж, Берлин бургер ресторан, Макс и Пот халуун тогооны ресторан, Макс цонх үйлдвэр, Макс өргөө барилгын компани, Евромебель тавилгын дэлгүүр, Max Fashion Shop хувцасны дэлгүүрийг нээн ажиллуулж байгаа юм. Энэ ч утгаараа тэрээр монголын бийлэгжүү эрсийн тоонд зүй ёсоор ордог билээ.
4. Мөн тэрээр Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт мисс Д.Уянгалянхуатай хөлгүй хурим хийж, бэл нүнжигтэй хувцас, эдлэлээр гоёж олны нүдийг хужирлаж байв.
5. Хайртай гэдгийдээ Дондогдулам хатны барьж байсан хатны хөөрөг, ихэс хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт хэрэглэл бүхий хувцас чимгийг иж бүрнээр үнэ цохин авч өгч байлаа.
6. Мөн сайн моринд гар татдаггүй тэрээр сайхан эхнэртээ ч мөнгө хайрладаггүй гэдгийг Чингисийн хөшөөнөө Чингисийн хатны дvрд эхнэрээ мөнхжүүлж, хөшөө босгуулахаар 5000 ам доллар төлсөн тухай хэвлэлээр мэдээлсэн байдаг.
7. Гэвч удаа ч үгүй тэднийг өрх тусгаарласан хэмээх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Бүр Д.Уянгалянхуаг хоёр охиныхоо хамт Америк явна гэж байгаад сураг алдарсан хэмээн мэдээлж байв.
8. Харин уг мэдээллийг худал гэдгийг тэд гуравдахь хүүхдээрээ баталсан юм. Учир нь мисс Д.Уянгалянхуа өнгөрсөн онд амаржиж, түүнд хүү төрүүлж өгсөн юм.
9. Хүү төрүүлж өгсөнд баярласан Д.Ганбаатар мисс эхнэртээ телевиз байгуулж өгсөн гэдэг.
10. Улсын их хурлын гишүүн С.Баярыг Ерөнхий сайд байхад нь Өлзийт хороололд дахь тансаг жүчээндээ урин, морь унуулсан байдаг. Улмаар С.Баяр гишүүн морьноос унаж, нурууныхаа ясыг гэмтээсэн билээ.
11. Мөн Ерөнхий сайд асан С.Баярт эмээл болон будённый угшлийн морь бэлэглэж байв. Тухайн үед түүний бэлгийг эзэндээ хатуудлаа хэмээн иргэд шүүмжилж байсан юм.
12. Түүнчлэн Д.Ганбаатар “Кемпински Ханпалас” зочид буудлын долоон давхарт зөвхөн элитvvдэд vйлчилдэг мөрийтэй тоглоомын газарт нэг удаа 30 сая төгрөгөө алдсан талаар мэдээлэл бий.
13. Спорт, урлагт нэлээд элэгтэй тэрээр 2008 оны Бээжингийн олимпийн наадамд амжилттай оролцсон Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт Хийморь-19 хотхоны хоёр өрөө байрны түлхүүрийг 2010 оны аравдугаар сарын 1-нд гардуулж өгч байлаа.
14. Мөн ирэх “Лондон-2012” олимпид амжилт гаргасан тамирчинг байр орон сууцаар хангана гэдгээ хоёр сард хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдэж байв.
15. Бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүлийн “Азийн баячууд” буланд “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд нарын тухай гарсан байдаг. Уг сэтгүүлд “Монголын зах зээлийг “Макс” группийн супермаркетууд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, түргэн хоолны “Берлинбургер”, “Макспот” халуун тогооны хоолны сүлжээ, цонх, хаалганы үйлдвэрлэлийн “Макс уйндовс”, барилгын “Макс өргөө”, брэнд хувцасны “Макс фэшион”, тавилга хийгээд бэлэн хувцасны жижиглэн худалдааны “Макс Маll”, “MAXCENTER” төвүүд, түүнчлэн уул уурхай, алтны салбар дахь “МАХ MINING” гээд бүгд эзэгнэжээ. Үүн дээр тун саяхан үүдээ нээсэн дэлхийд алдартай “Ramada” зочид буудлын салбарыг тэд Улаанбаатарын төвд байгуулсан явдлыг нэмэх ёстой. Нийслэлийн яг төв дунд 650 мянган ам метр ашигтай талбайг эзэмшиж, 2000 гаруй ажилтантай болсон нь ах дүүс “эзэнт гүрэн” сүндэрлүүлсэнээс ялгаагүй ажээ. Үүн дээр нэмээд хурдан удмын 500 морьд бий бөгөөд АНУ-ын Кентаки мужийн алдартай морин тойруулгын уралдаанд Монголын ах, дүү бизнесмэний морьд цахиур хагалж байгаа юм. Энэ ах дүүсийн амжилтын түүх тэвчээртэй шаргуу хөдөлмөрийн үр шимээр юунд ч хүрч болохыг харуулж байна” гэсэн байдаг.
16. Уяачдын хурдан морины бизнесийг цэцэглүүлж, хөгжүүлэхэд Д.Ганбаатар багагvй оролцоотой нэгэн. Морин тойруулга барьж ойрын зайн бооцоот уралдааныг монголд нэвтрvvлье гэж чамгvй зvтгэсэн ч мөрөөдөл нь талаар өнгөрсөн.
17. Гэхдээ Д.Ганбаатар захирал одоогоос 10-аад жилийн өмнө Америкийн Вержинад хоёр морь худалдан авч ойрын зайд уралдуулан бооцоот уралдаан зохион байгуулдаг байв.
18. Говь-Алтай аймгийн 70 жилийн ойн наадмын үеэр зуданд нэрвэгдсэн малчдыг малжуулах төсөлд 50 сая төгрөг, Баян-Уул сумын малчдад өвс тэжээл авахад нь зориулж 15 сая төгрөг, Бигэр сумын нутгийг хөгжүүлэх санд 15 сая төгрөг тус тус хандивлаж байжээ.
19. Баянхонгор аймагт болсон Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Эрдэнэ бандид хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсэний 370 жилийн ой, Хангайн бүсийн их хурд даншиг наадмын хурдан морины уралдаанд түүний уясан даага, хязаалан, соёолон түрүүлжээ. Уралдаанд түрүүлсэн гэх зургаан сая төгрөгийг тус аймгийн нийгмийн эмзэг давхаргын 2-4 нэн ядуу амьдралтай нийт 30 хүнд тус бүр 200.000 төгрөгийн хишиг хүртээж байв.
20. Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны үйлчилгээ явуулдаг “Нарны титэм” үйлчилгээний төв дэх аж ахуйн нэгжүүдийн газрыг дээрэмдэж, “Макс өргөө” барилгаа барихаар зэхсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэж, иргэд хэвлэлийнхэнд хандаж байлаа.
21. Түүнийг ажилчиддаа арван өрөө байр бэлэглэсэн гэдэг. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг ч ажил цалгардуулсан, ямар нэгэн хариуцлага алдаж, алдаа гаргасан ажилтнаа шууд шанааддаг гэсэн яриа байдаг аж.
22. Холливудын алдарт жүжигчин Чаки Чан, Жет Ли нар 5000 ам доллар төлж, өөрсдийгөө Чингисийн хөлөг баатар болж, хөшөөгөө босгуулахаар захиалгаа өгөхөд, Монголын баячуудаас “Макс” группын захирал Ганбаатар хөшөө босгуулахаар захиалсан гэдэг юм билээ.
23. Говь-Алтай аймгийн Бигэр, Есөнбулаг сумын нутгаар дамжин үргэлжлэх Алтан уулнаас маш их алтны нөөц илэрч, алтны ордыг ашиглах 15337Х дугаарын тусгай зөвшөөрлийг "Макс" Ганбаатарыг гартаа оруулсан хэмээн чих дэлсэх болсон юм.
24. Түүнийг ирэх сонгуульд өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймгаас нэр дэвшихээр бэлтгэж байгаа. Мөн сонгуулийн бэлтгэл болгож, нутгийн залуусыг ажлын байраар хангах аян өрнүүлж, өөрийн группдээ ажиллуулах болсон талаар хэвлэлээр мэдээлсэн билээ.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (43)