Олны танил хүмүүсийн сонирхолтой баримтуудын цуглуулга "24 баримт" булангаар залуу жүжигчин Д.Эрдэнэбилэгийн тухай таны мэдэх бас мэдэхгүй содон баримтуудыг хүргэж байна.
1. Ганболдын Эрдэнэбилэг. 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Жинлүүрийн орд. СУИС-ийн жүжигчний анги төгссөн. Соёлын тэргүүний ажилтан.
2. Анх зураач болно гэж Дүрслэх урлагийн дээд сургуульд орох бодолтой байжээ. Гэсэн ч зургийн ангийн элсэлтийн шалгалт болохын өмнө СУИС-ийн кино драмын ангийн шалгалт товлогдсон байж. Шалгалт өгтөл тэнцсэн учраас гэнэтийн шийдвэр гаргаж жүжигчин болжээ.
3. Тийм ч нээлттэй биш. Хүлээцтэй. Магтаалд бялуурдаггүй, шүүмжлэлд нугардаггүй. Өөрийн үзэл бодолд үнэнч, элдэв хов жив хөөцөлддөггүй. Дургүйг нь хүргэвэл эр хүний ёсоор нударга зөрүүлчихдэг, шууд шулуухан. Мөнгөнд үргэлгэн гэж түүнийг тодорхойлдог.
4. "Ганган төгс" түүхэн киноны гол дүр шалгаруулах телевизийн реалити шоунд оролцож чононы дүрд амжилттай тоглон ялагч болсноор түүний рейтинг эрс өссөн.
5. Тэрбээр морь унаж чаддаггүй байсан бөгөөд "Ганган төгс" түүхэн киноны дүрд тоглох бэлтгэлийн үеэр унаж сурсан.
6. Залуу жүжигчин одоог хүртэл гэрлээгүй. Найз бүсгүйтэй. Түүний хэлснээр найз бүсгүй нь Герман улсад суралцдаг. Гэр бүл зохиохыг яарахгүй, цаг нь ирэхээрээ болно гэж ярьдаг.
7. "Хайрласан бүсгүйгээ санаж үгүйлээд, хариу ирэх болов уу, яах бол гэсэн эргэлзээг сэтгэлдээ тээж байгаа нь хүртэл амттай санагддаг" гэж хайрын тухай мэдрэмжээсээ хуваалцсан.
8. Амьдралдаа баримталдаг зарчим нь зөвхөн өнөөдрөөрөө амьдрах. Аль болох зовлонгүй амьдрахыг хүсдэг.
9. Эмэгтэй хүний ухаан амьдралыг чимдэг гэж боддог. Ухаалаг, цэвэрч нямбай, гадаад болон дотоод гоо үзэсгэлэнтэй эмэгтэй таалагддаг. Бүсгүйчүүдтэй ярилцаж байхдаа дотроо ямар эмэгтэй болохыг нь дүгнэдэг.
10. БСШУЯ-наас шилдэг уран бүтээлчдэд олгодог "Мөнгөн мод цом"-ын шилдэг тайз, дэлгэцийн жүжигчин, "Гэгээн муза-2011" наадамд "Тэнгэрийн хүү" жүжгийн Модуны дүрээр шилдэг гол дүрийн жүжигчнээр шалгарсан.
11. Түүхэн жүжиг нь бодит хүнийг илэрхийлэх учраас маш том хариуцлага гэж ярьдаг тэрээр хэд, хэдэн түүхэн дүрийг бүтээгээд байна.
"Тэнгэрийн хүү жүжиг": Модун Шанью
"Домогт Ану хатан" жүжиг: Ану хатанд дурлаж, Галдан бошигт хааны үнэнч шадар жанжин Данжила
"Саран хөхөө" жүжгийн Номунбаясгалан
"Атга нөж" жүжгийн Зүч
"Сарны цагаан цус" жүжгийн Халгуй нэртэй ханхүү
12. "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж", "Нууц амраг чинь болъё", "Парисын дарь эхийн сүм", "Шөнө дундын бүжиг" жүжгүүдэд дүр бүтээсэн.
13. "Гэгээн муза 2011" наадамд бүс нь Чингис хааны тамганы бичээстэй арал, түдээл нь гэрэгэний бичээстэй, хээ угалз нь Хүннүгийн үеийн хэв маягийг тусгасан, алтан шаргал Монгол дээл өмссөн нь олны анхаарлыг татсан.
14. Бизнесмен хүнд байх овсгоо самбаа, сэргэлэн зан байхгүй, бизнес хийе гэж боддоггүй. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байхыг хүсдэг гэдгээ илэрхийлсэн.
15. Худалч хүнд үнэн голоосоо дургүй гэж ярьдаг.
16. Зураг зурах сонирхол, авъяастай, боксоор хичээллэдэг байсан. Гэсэн хэдий ч ажилдаа анхаарлаа хандуулаад зураг зурахаа больсон. Ид сонирхож байх үедээ зурсан хөрөг зурагнууд гэрт нь байдаг.
17. СУИС-ийн оюутан байхдаа Дэвжээ цэнгээнт нэвтрүүлгийг хөтөлж олны танил болох эхлэл нь тавигдсан. Жүжигчний мэргэжил эзэмшээд анхны тогосон жүжиг нь У. Шекспирийн "Зуны шөнийн зүүд", хоёр дахь жүжиг нь "Ромьео, Жульетта" жүжигт тоглосон.
18. Тэрээр өөрийгөө бодит амьдрал дээрх Г.Эрдэнэбилэг, дүрдээ хувирсан Г.Эрдэнэбилэг хоорондоо тэс өөр гэж тодорхойлдог. Ямарваа дүрд тоглохдоо өөрийгөө <эвдэж>, өөр өөр ертөнцийг бүтээхийг хичээдэг.
19. Одоогоор "Би чамд хайртай 2", "Татар ажиллагаа", "Бурхан өршөөг", "Ганган төгс", "Аравт" гэсэн дэлгэцийн 5 кинонд тоглоод байна.
20. Драмын нэг үеийн, шижигнэсэн 4 залуу нийлж "Драмын 4" гэгдэн Хайрын дурсамж цомог гарган, тоглолт хийж байсан. Одоогоор дөрвүүлээ тус тусын уран бүтээлдээ анхаарал хандуулж байгаа учраас ойрын хугацаанд дуу, цомог, тоглолт хийхгүй.
21. Жүжигчин Г.Эрдэнэбилэг, топ модель Д.Пүрэвсүрэн хоёрыг үерхэж байна, хайр сэтгэлийн холбоотой гэсэн ярианд жүжигчин няцаасан. Мэндлээд зөрдөг танилууд гэдгээ илэрхийлсэн.
22. "Зуны шөнийн зүүд" жүжигт бүтээсэн анхны дүр нь жүжиглэж, бүжиглэж, акробат эргэх гэх мэтээр хөдөлмөр, цаг хугацаа шаардсан учраас жүжигчин болох урам зориг өгсөн хайртай дүр нь юм.
23. Хааяа сахилгагүйтэж шивээс хийлгэчихдэг.
24. Жүжигчин Г.Эрдэнэбилэг үеийн залуусаас амжилт, стиль имижээр ялгардаг. Түүний 2012 оны имиж нь үсний өвөрмөц засалт, хар нүдний шил, дэгжин хослол.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (16)