24tsag.mn сайт уншигчиддаа олны танил хүмүүсийн талаарх 24 баримтыг хүргэж байгаа билээ. Өмнөх дугааруудад Н.Энхбаяр, С.Жавхлан, Киви хамтлагийн Ука гээд олны танил хүмүүс орж байсан. Харин энэ удаад бид МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын талаарх хэвлэлээр гарч байсан 24 баримтыг багцлан хүргэж байна. Түүний гэр бүлийн талаарх амьдрал ихэд нууцлаг байдаг юм билээ.
1. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нацагийн Удвал. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул иргэн.
2. Хүүхдийн их эмч мэргэжилтэй нэгэн.
3. 1978 онд АУИС-ийг төгсөөд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, 1985 оноос Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд эрдэм шинжилгээний ажилтан, захирал, төслийн удирдагч, 1999 оноос Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
4. 1991 онд "Хотын нөхцөлд бага насны хүүхдийг диспансерчлах эмнэлэг, зохион байгуулалтын асуудлууд" сэдвээр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 1993-1994 онд Тайланд улсад Эрүүл мэндийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 1997 онд Англи улсын Манчестерийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. 2002 онд "Эрүүл мэндийн анхны тусламжийн харьцуулсан судалгаа ба удирдлага зохион байгуулалтын загвар" сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
5. Мөн Хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх арга, технологи, анагаах ухааны салбарын удирдлага, зохион байгуулаптын асуудлаар ном, гарын авлага, өгүүлэл зэрэг эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлтэй аж.
6. Түүнчлэн Эрүүл мэндийн дэд сайдын албыг хашиж байжээ.
7. Гэвч Н.Удвал эмч мэргэжлээ орхин, улс төрд хүчээ үзэх болов. Улс төрд орсон цагаасаа МАХН-ын гишүүнээр элсэж, тус намын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллаж иржээ.
8. Тэрээр 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАХН-аас Архангай аймагт нэр дэвшсэн. Харин нэгдүгээр тойрогтоо ялсан ч дараагийн тойрогтоо ялагджээ. Тэрээр уг ялагдлаа “Ардчилсан намаас нэр дэвшсэн Р.Гончигдорж, С.Ламбаа хоёр УИХ-д гарч ирэхийн тулд миний төлөө саналаа өгсөн 4500 саналын хуудсыг засуулсан” хэмээн тайлбарлаж байв.
9. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар дараа МАХН нэрээ сольж, МАН болсон. Харин Н.Энхбаяр тэргүүтэй хэдэн хүмүүс 2011 оны нэгдүгээр сард МАХН-ыг дахин байгуулахад тэрээр Н.Энхбаяртай хамт тус намыг байгуулалцаж байв.
10. МАХН байгуулагдаад анхны их хуралдайдаа бэлтгэж, 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Н.Удвал сонгогдож байлаа.
11. Түүний дараа 2010 оны арваннэгдүгээр сард МАХН түр штабаа байгуулахад тэрбээр зохицуулагч нь болон томилогдож байжээ.
12. Харин дараа нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон томилогдлоо.
13. МАХН-ын Түр штабын гишүүд “Нарантуул” худалдааны төвд өөрсдийн явуулж буй улс төрийн үйл ажиллагааг танилцуулж, гишүүнчлэл бүртгэсэн хэмээн Монгол ардын намын Хяналтын хорооноос МАХН-ын Түр штабын зохицуулагч Н.Удвалыг шүүхэд өгч байжээ.
14. Үүнд Н.Удвал “Бид хуулийн хүрээнд ажиллана. Одоо бол зөвхөн анкет бүртгэх зарчмаар л ажиллаж байгаа. Тэгэхэд биднийг үнэмлэх тараасан гэж гүтгэчихсэн байна лээ” хэмээн тайлбарлаж байв.
15. МАХН-ын XVI их хурлаар “Санал шүүмжлэлээ хэлэхээр” гараа өргөсөн их хурлын төлөөлөгч Н.Удвалыг тоож харсангүй.
16. Н.Энхбаярыг цагдан хорьсон шөнө тэрбээр жагсаал зохион байгуулагчдыг цуглуулан, “Халуун элгэн нутаг” дууг дуулсан нь олны гайхшралыг төрүүлээд авсан юм.
17. Түүний дараа Н.Энхбаярыг хоригдсон хэмээн дахин дахин мэдэгдэл хийж, нэг ярьсан зүйлээ дахин дахин давтаж байлаа.
18. Мөн маргааш нь буюу 2012 оны дөрөвдүгээрсарын 13-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулав. Тиймээс Н.Удвалд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдүүлэг өгөх зарлан дуудах хуудас хүргүүлэв.
19. Харин дараа нь түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд дуудаж байцаалт авлаа.
20. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнийг жагсаал цуглааныг хариуцлагатай болгоомжтой зохион байгуулахыг анхааруулав.
21. Жагсаалын үеэр "Цагаан хас" нацист бүлгийн "Том Ах", "Даяар Монгол" тэргүүтэй үндсэрхэг үзэлтэй бүлгэмүүд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг хамгаалж байв.
22. Мөн Н.Энхбаярыг баривчилгааны асуудлаар БНЭУ, Япон, Чех улсын элчин сайдуудтай уулзаж бүх зовлонгоо тоочжээ.
23. Тэрбээр энэ жилийн УИХ-ын сонгуульд Архангай аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа юм.
24. Н.Удвал саяханы нэгэн өдөр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Ирэх сонгуульд манай нам” ялна хэмээн ам бардам хэлсэн. Үүнээс үзвэл тэрбээр ирэх сонгуульд амжилт гаргана гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа ажээ.
24tsag.mn

Сэтгэгдэл (32)