Эрхэм уншигч та бүхэндээ 24tsag.mn бид олны танил хүмүүсийн талаарх 24 баримтыг
хүргэхээр шинэ булангаа нээн ажиллуулж байгаа билээ. Монголын болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан баримтуудыг энэ буландаа 24-өөр багцалж байх юм. Та бүхэн хэн
нэгний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримтыг хайхдаа хамгийн түрүүнд
энэ булангаар зочлохыг хүсье. Энэ удаа бид Монгол улсын тэргүүн
хатагтай байсан О.Цолмонг сонгон баримтыг багцаллаа.

1. Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон. Түүний аав эмч Онон, Ононгийн аав улс төрч Цэнд, Цэндийн аав мэргэн гүн Гомбожав гэсэн гурван үе бидэнд мэдэгдэж байна. Харин эхийнхээ талын мэдээллийг О.Цолмон дэлгэж байгаагүй аж.
2. Хөвсгөл аймгаас гаралтай мэргэн гүн Гомбожав 1937 онд хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан. Гомбожав гүнтэн эрдэмтэн судлаач хүн байсан бөгөөд Агриппина Николаевна Боржонова /Монгол нэр нь Оюунбилэг/ хэмээх Оросын буриад эмэгтэйтэй гэрлэсэн баримт бий. Харин экс ерөнхийлөгч Н.Энхбаяр ээжийнхээ талаас буриад удамтай хүн.
3. Харин өвөө Л.Цэнд 1920 онд төрсөн, тухайн үед улсын жолоо атгалцаж байсан. Ю.Цэдэнбалыг өвчнөө эмчлүүлэхээр Орос руу явсан хойгуур төрийн эрхэнд гарч, эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн гэлцдэг. Тиймээс хөдөө комбинатын даргаар томилогдсон гэж хэвлэлд нийтлэгдсэн нь бий. Л.Цэнд ааваараа овоглодоггүй Лувсанцэрэнгийн Цэнд гэдэг байсан аж.
4. Өвөө нь Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын дарга болжээ. Энэ үеэр О.Цолмон сургуульд орж дөрөвдүгээр анги хүртлээ Тосонцэнгэлд суралцсан байдаг.
5. Дээрх хэрэг явдлыг Ю.Цэдэнбалын явуулгаар хэлмэгдсэн гэж О.Цолмон үздэг бөгөөд Тосонцэнгэлийн Солонготын даваанд өвөө Л.Цэндэд зориулж гэрэлт хөшөө босгожээ. Ю.Цэдэнбал өөрийн төрсөн нутгийг оролцуулаад хэсэг газар нутаг ЗХУ-д шилжүүлэх гэрээнд Л.Цэндээр гарын үсэг зуруулсан гэдэг. Энэ үеэрээ Ю.Цэдэнбал эмчлүүлж байжээ.
6. О.Цолмон хэдхэн хоногийн өмнө “Дахиад л би гэр бүлээрээ хэлмэгдүүлэлт үзэж байна гэхээр гунигтай, дээд зэргээр харамсалтай байна” гэж хэлжээ. Өвөг эцэг нь 1930-аад онд хэлмэгдсэн. Харин өвөө нь албан албан тушаал буурч хэлмэгдсэн гэх. Харин одоо нөхөр Н.Энхбаярыг мөн л хэлмэгдлээ гэж үзэж байгаа аж.
7. 24 баримтын эзэн маань чихэргүй хар кофе уух, тамхи татах, ном унших гэсэн гурван зуршилтай. Үүнийг нь экс ерөнхийлөгч өөрийн амаар өгүүлж байсныг эх сурвалж хэлдэг. О.Цолмон гэр бүлийнхээ талаар “Бид гэр дотроо ч тэр, аль болох улс төрөөс ангид байхыг хичээдэг” гэж байсан.
8. Таван хүн тутмын нэг нь матаач байсан хүнд цаг үед О.Цолмон, Н.Энхбаярын бага нас өнгөрсөн учраас тэднийг ижил талтай гэдэг. Төдийлөн хүнд итгэдэггүй учраас О.Цолмонгийн талаарх мэдээлэл нууцлаг байдаг гэцгээдэг. Гэхдээ л тэргүүн хатагтай нарын дундаас ард түмэнд хамгийн их танил болсон нь О.Цолмон. Одоо тэрбээр “Ерөөл сан”-гийн тэргүүнээр ажиллаж байгаа. Тус сан хараа хяналтгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалдаг аж. Харин Н.Энхбаяр төрсөн өдрөөрөө/6 сарын 1/ хүүхдүүдийг гэртээ урьж баярлуулдаг байна.
9. Тэдний гэр бүл үүсэхэд өвөө Л.Цэнд нь нөлөөлсөн гэдэг. Эдийн засагч, философич мэргэжилтэй О.Цолмон ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн дипломтой эх орондоо эргэж ирээд Н.Энхбаяртай гэрлэжээ. Одоо тэд дөрвөн хүүхэдтэй.
10. Том хүү нь Батшугар. АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байгаад ирсэн гэдэг. Удаах нь охин Бямбадулам, хүү Дашнамжил, охин Ренчинлхам нар. Хамгийн бага охин нь Дашнамжилаас нэлээд хэдэн жилийн зайтай төржээ.
11. Хэдхэн сарын өмнө Н.Энхбаярын туслах Тулга гэдэг хүн хоригдож, том хүү нь эрэн сурвалжлагдаж, өөрөө эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед О.Цолмонг Солонгост амьдарч байгаа гэх мэдээлэл гарсан. Тухайн үед Н.Энхбаярын гэрт 300 цагдаа дайрч, бүх телевиз сурвалжлаагүй болохоор дээрх мэдээлэл үнэн эсэхийг баталж чадахгүй. Гэвч Н.Энхбаярын гэр бүл салсан гэх мэдээлэл тогтмол гардаг.
12. О.Цолмон БНСУ-ын баячуудын дүүрэгт явж байхыг харсан хүмүүс ч цөөнгүй байдаг бол Н.Энхбаяр Алтанзул хэмээх 10-аад насаар залуу бүсгүйтэй хамт амьдарч байгаа гэх мэдээлэл ч цөөнгүй хэвлэлээр зэрэг гарч байсан.
13. Улс төрийн ажилтан хүний ач охин О.Цолмон эр нөхөр Н.Энхбаяраасаа ч өмнө УИХ-д нэр дэвшиж, унаж ялагдаж явжээ. Энэ тухай экс ерөнхийлөгч маань “Үнэндээ надаас хэд дахин илүү дайчин хүн” хэмээн хэлж байсан. Гэвч гэргий минь болсноороо улс төрөөс зайгаа барьсан гэдгийг экс ерөнхийлөгч дурсаж байв.
14. Зай барихдаа дэндүү барьсан гэдгийг өчигдөр хэлсэн үг нь илэрхийлж болох юм. Н.Энхбаярын шинээр сэргээсэн МАХН-ын төв байранд О.Цолмон нэг ч удаа очиж үзээгүй байжээ. Харин “Ард түмний дэмжлэг албан тушаалаас ч хүчтэй” хэмээх номыг нь авахаар өчигдөр л анх удаа орж үзсэн гэнэ.
15. Н.Энхбаяр ерөнхий сайд болмогцоо О.Цолмон Тагнуулын ерөнхий газрын зөвлөх болжээ. Тус газрын дарга нарыг цуглуулан тушаал өгч, ёслуулснаар эндхийн ажил нь эхэлсэн гэдэг. Тэрбээр нөхрийнхөө казино болон бас бус хэрэгтэй холбоотой мэдээллийг гаргуулж аваад буцааж өгөхдөө зассан, дутаасан байсан гэдэг. Энэ зорилгоо биелүүлсэн О.Цолмон долоо хоногийн дараа энэ ажлаасаа гарчээ, тагнуулын хөгшин хурандаа нар хэнд ёсолчихов гэж гайхан хоцорчээ.
16. Н.Энхбаярыг ерөнхий сайд байхад үг хэл, үйл хөдлөлийг нь О.Цолмон заадаг гэх яриа У.Хүрэлсүхээс эхлэлтэй. УИХ-ын залуу гишүүн У.Хүрэлсүхийг О.Цолмон гэртээ дуудаж үүрэг өгтөл зөвшөөрөөгүй байна. Энэ мэдээ Н.Энхбаярт хүрч, Н.Энхбаяр цааш нь У.Хүрэлсүх рүү утасдаад “Манай эхнэртэй яаж харьцаж байна вэ, надтай харьцах харьцааг чинь ийм гэж ойлгоё” гэж зэмлэжээ. Хэд хоногийн дараах намын хурал дээр У.Хүрэлсүх зориглож “Засгийг та захирч байна уу, эхнэр чинь захирч байна уу?” гээд асуучихсан гэдэг.
17. О.Цолмон “Мон Эн Ко” хэмээх компаний Хятад, Хонгконг эзэдтэй үй зайгүй найзалж явсан гэдэг. Энэ нь Хөшөөтийн ордыг эзэмшиж буй дээрх компанийхнаас мөнгө салгах төлөвлөгөөний хэрэгжилт байж болох тухай нэг хэсэг хэвлэлд гарчээ.
18. Тэргүүн хатагтай болсон О.Цолмон 2006 онд ноён Н.Энхбаярыг төлөөлж БНСУ-д очсон гэдэг. Ерөнхийлөгчийн Тамгын газраас, албаны хүн биш гэргий нь очсон нь гэр бүлийн асуудалд хандаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлснийг судлаач Д.Ганхуяг бичжээ. Солонгосын шашны байгууллагаас Монголд Мэгжид Жанрайсиг бүтээсэн хэмээн уг шагналыг Н.Энхбаярт олгож байна. Үнэндээ уг шүтээнийг Н.Энхбаяр бүтээлгээгүй гэж судлаач бичсэн байна.
19. Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад О.Цолмон төсвийн мөнгийг үрэн таран хийдэг тухай их ярьдаг байв. Оросын “Открытый мир Азия” сонины 2006 оны хоёрдугаар сарын 28-ны дугаар 44-т дараах мэдээллийг нийтлэв. Үүнд “Монголын тэргүүн хатагтай О.Цолмон Кэмбрижид суралцахаар болсон тухай баттай эх сурвалж мэдээлэв. Тэрбээр дөрвөн жил суралцах бөгөөд нэг жилийн төлбөр нь 70 мянган ам.доллар болдог аж” гэжээ.
20. Японд хийсэн улс төрийн айлчлалын үеэр тус улсын эзэн хаан Монголын тэргүүн хатагтайг Чингисийн алтан ургийн хүн ирлээ хэмээн сүйд болж байсан тухай манай хэвлэлүүд шуугиж байлаа. Энэ явдал Н.Энхбаярыг ерөнхийлөгч байх үед болсон юм.
21. О.Цолмонг тойрсон гайхмаар үйлдлүүд хэд хэд бий. Японд хийсэн айлчлалын үеэр гэнэт би хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэж үүрэгджээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны захирал Мөнхбатаар англи орчуулга хийлгэж ярина гэсэн гэдэг. Харин Мөнхбат түүнийг нь эсэргүүцэж байсан аж.
22. Нэг удаа ОХУ-д суугаа Монголын ЭСЯ-нд О.Цолмон буудалласан байсан тул тухайн үеийн УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Ж.Бямбадорж нар зочид буудал орж хоножээ. Тэр үед О.Цолмон Москва дахь гэрээ засуулж байсан тул ЭСЯ-ыг эзэлсан байсан гэдэг.
23. Монголбанкнаас О.Цолмон зэрэг хэд хэдэн хүний нэр дээр найман сая доллар АНУ руу шилжлээ гэсэн баримтыг судлаач Д.Ганхуяг нийтлэлдээ дэлгэж байв. Үүний хариуд шүүх, прокурор, цагдаа О.Цолмонг шалгахын оронд Д.Ганхуягийг шүүхийн хаалга татуулж байсан гэх. Хожим Д.Ганхуяг ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос цагаатгал хүссэн байдаг.
24. Хамгийн сүүлийн үеийн нэгэн баримт бол О.Цолмонгийн биеийн хүчтэй холбоотой. Тэрбээр Н.Энхбаярыг баривчлагдан хоригдож байгаа талаар “Манай хүн спортоор хичээллэдэг, бэлтгэлтэй байдаг” гэж хэлж байсан. Тэгвэл өөрөө ч гэсэн багагүй бэлтгэлтэй нэгэн бололтой. Баривчилгаа болохын өмнөх үдэш АТГ-ын ажилтан залууг дарж унагасныг үзсэн хүн батлан өгүүлж байна.
1. Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон. Түүний аав эмч Онон, Ононгийн аав улс төрч Цэнд, Цэндийн аав мэргэн гүн Гомбожав гэсэн гурван үе бидэнд мэдэгдэж байна. Харин эхийнхээ талын мэдээллийг О.Цолмон дэлгэж байгаагүй аж.
2. Хөвсгөл аймгаас гаралтай мэргэн гүн Гомбожав 1937 онд хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан. Гомбожав гүнтэн эрдэмтэн судлаач хүн байсан бөгөөд Агриппина Николаевна Боржонова /Монгол нэр нь Оюунбилэг/ хэмээх Оросын буриад эмэгтэйтэй гэрлэсэн баримт бий. Харин экс ерөнхийлөгч Н.Энхбаяр ээжийнхээ талаас буриад удамтай хүн.
3. Харин өвөө Л.Цэнд 1920 онд төрсөн, тухайн үед улсын жолоо атгалцаж байсан. Ю.Цэдэнбалыг өвчнөө эмчлүүлэхээр Орос руу явсан хойгуур төрийн эрхэнд гарч, эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн гэлцдэг. Тиймээс хөдөө комбинатын даргаар томилогдсон гэж хэвлэлд нийтлэгдсэн нь бий. Л.Цэнд ааваараа овоглодоггүй Лувсанцэрэнгийн Цэнд гэдэг байсан аж.
4. Өвөө нь Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын дарга болжээ. Энэ үеэр О.Цолмон сургуульд орж дөрөвдүгээр анги хүртлээ Тосонцэнгэлд суралцсан байдаг.
5. Дээрх хэрэг явдлыг Ю.Цэдэнбалын явуулгаар хэлмэгдсэн гэж О.Цолмон үздэг бөгөөд Тосонцэнгэлийн Солонготын даваанд өвөө Л.Цэндэд зориулж гэрэлт хөшөө босгожээ. Ю.Цэдэнбал өөрийн төрсөн нутгийг оролцуулаад хэсэг газар нутаг ЗХУ-д шилжүүлэх гэрээнд Л.Цэндээр гарын үсэг зуруулсан гэдэг. Энэ үеэрээ Ю.Цэдэнбал эмчлүүлж байжээ.
6. О.Цолмон хэдхэн хоногийн өмнө “Дахиад л би гэр бүлээрээ хэлмэгдүүлэлт үзэж байна гэхээр гунигтай, дээд зэргээр харамсалтай байна” гэж хэлжээ. Өвөг эцэг нь 1930-аад онд хэлмэгдсэн. Харин өвөө нь албан албан тушаал буурч хэлмэгдсэн гэх. Харин одоо нөхөр Н.Энхбаярыг мөн л хэлмэгдлээ гэж үзэж байгаа аж.
7. 24 баримтын эзэн маань чихэргүй хар кофе уух, тамхи татах, ном унших гэсэн гурван зуршилтай. Үүнийг нь экс ерөнхийлөгч өөрийн амаар өгүүлж байсныг эх сурвалж хэлдэг. О.Цолмон гэр бүлийнхээ талаар “Бид гэр дотроо ч тэр, аль болох улс төрөөс ангид байхыг хичээдэг” гэж байсан.
9. Тэдний гэр бүл үүсэхэд өвөө Л.Цэнд нь нөлөөлсөн гэдэг. Эдийн засагч, философич мэргэжилтэй О.Цолмон ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн дипломтой эх орондоо эргэж ирээд Н.Энхбаяртай гэрлэжээ. Одоо тэд дөрвөн хүүхэдтэй.
10. Том хүү нь Батшугар. АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байгаад ирсэн гэдэг. Удаах нь охин Бямбадулам, хүү Дашнамжил, охин Ренчинлхам нар. Хамгийн бага охин нь Дашнамжилаас нэлээд хэдэн жилийн зайтай төржээ.
11. Хэдхэн сарын өмнө Н.Энхбаярын туслах Тулга гэдэг хүн хоригдож, том хүү нь эрэн сурвалжлагдаж, өөрөө эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед О.Цолмонг Солонгост амьдарч байгаа гэх мэдээлэл гарсан. Тухайн үед Н.Энхбаярын гэрт 300 цагдаа дайрч, бүх телевиз сурвалжлаагүй болохоор дээрх мэдээлэл үнэн эсэхийг баталж чадахгүй. Гэвч Н.Энхбаярын гэр бүл салсан гэх мэдээлэл тогтмол гардаг.
12. О.Цолмон БНСУ-ын баячуудын дүүрэгт явж байхыг харсан хүмүүс ч цөөнгүй байдаг бол Н.Энхбаяр Алтанзул хэмээх 10-аад насаар залуу бүсгүйтэй хамт амьдарч байгаа гэх мэдээлэл ч цөөнгүй хэвлэлээр зэрэг гарч байсан.
13. Улс төрийн ажилтан хүний ач охин О.Цолмон эр нөхөр Н.Энхбаяраасаа ч өмнө УИХ-д нэр дэвшиж, унаж ялагдаж явжээ. Энэ тухай экс ерөнхийлөгч маань “Үнэндээ надаас хэд дахин илүү дайчин хүн” хэмээн хэлж байсан. Гэвч гэргий минь болсноороо улс төрөөс зайгаа барьсан гэдгийг экс ерөнхийлөгч дурсаж байв.
14. Зай барихдаа дэндүү барьсан гэдгийг өчигдөр хэлсэн үг нь илэрхийлж болох юм. Н.Энхбаярын шинээр сэргээсэн МАХН-ын төв байранд О.Цолмон нэг ч удаа очиж үзээгүй байжээ. Харин “Ард түмний дэмжлэг албан тушаалаас ч хүчтэй” хэмээх номыг нь авахаар өчигдөр л анх удаа орж үзсэн гэнэ.
15. Н.Энхбаяр ерөнхий сайд болмогцоо О.Цолмон Тагнуулын ерөнхий газрын зөвлөх болжээ. Тус газрын дарга нарыг цуглуулан тушаал өгч, ёслуулснаар эндхийн ажил нь эхэлсэн гэдэг. Тэрбээр нөхрийнхөө казино болон бас бус хэрэгтэй холбоотой мэдээллийг гаргуулж аваад буцааж өгөхдөө зассан, дутаасан байсан гэдэг. Энэ зорилгоо биелүүлсэн О.Цолмон долоо хоногийн дараа энэ ажлаасаа гарчээ, тагнуулын хөгшин хурандаа нар хэнд ёсолчихов гэж гайхан хоцорчээ.
16. Н.Энхбаярыг ерөнхий сайд байхад үг хэл, үйл хөдлөлийг нь О.Цолмон заадаг гэх яриа У.Хүрэлсүхээс эхлэлтэй. УИХ-ын залуу гишүүн У.Хүрэлсүхийг О.Цолмон гэртээ дуудаж үүрэг өгтөл зөвшөөрөөгүй байна. Энэ мэдээ Н.Энхбаярт хүрч, Н.Энхбаяр цааш нь У.Хүрэлсүх рүү утасдаад “Манай эхнэртэй яаж харьцаж байна вэ, надтай харьцах харьцааг чинь ийм гэж ойлгоё” гэж зэмлэжээ. Хэд хоногийн дараах намын хурал дээр У.Хүрэлсүх зориглож “Засгийг та захирч байна уу, эхнэр чинь захирч байна уу?” гээд асуучихсан гэдэг.
17. О.Цолмон “Мон Эн Ко” хэмээх компаний Хятад, Хонгконг эзэдтэй үй зайгүй найзалж явсан гэдэг. Энэ нь Хөшөөтийн ордыг эзэмшиж буй дээрх компанийхнаас мөнгө салгах төлөвлөгөөний хэрэгжилт байж болох тухай нэг хэсэг хэвлэлд гарчээ.
19. Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад О.Цолмон төсвийн мөнгийг үрэн таран хийдэг тухай их ярьдаг байв. Оросын “Открытый мир Азия” сонины 2006 оны хоёрдугаар сарын 28-ны дугаар 44-т дараах мэдээллийг нийтлэв. Үүнд “Монголын тэргүүн хатагтай О.Цолмон Кэмбрижид суралцахаар болсон тухай баттай эх сурвалж мэдээлэв. Тэрбээр дөрвөн жил суралцах бөгөөд нэг жилийн төлбөр нь 70 мянган ам.доллар болдог аж” гэжээ.
20. Японд хийсэн улс төрийн айлчлалын үеэр тус улсын эзэн хаан Монголын тэргүүн хатагтайг Чингисийн алтан ургийн хүн ирлээ хэмээн сүйд болж байсан тухай манай хэвлэлүүд шуугиж байлаа. Энэ явдал Н.Энхбаярыг ерөнхийлөгч байх үед болсон юм.
21. О.Цолмонг тойрсон гайхмаар үйлдлүүд хэд хэд бий. Японд хийсэн айлчлалын үеэр гэнэт би хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэж үүрэгджээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны захирал Мөнхбатаар англи орчуулга хийлгэж ярина гэсэн гэдэг. Харин Мөнхбат түүнийг нь эсэргүүцэж байсан аж.
22. Нэг удаа ОХУ-д суугаа Монголын ЭСЯ-нд О.Цолмон буудалласан байсан тул тухайн үеийн УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Ж.Бямбадорж нар зочид буудал орж хоножээ. Тэр үед О.Цолмон Москва дахь гэрээ засуулж байсан тул ЭСЯ-ыг эзэлсан байсан гэдэг.
23. Монголбанкнаас О.Цолмон зэрэг хэд хэдэн хүний нэр дээр найман сая доллар АНУ руу шилжлээ гэсэн баримтыг судлаач Д.Ганхуяг нийтлэлдээ дэлгэж байв. Үүний хариуд шүүх, прокурор, цагдаа О.Цолмонг шалгахын оронд Д.Ганхуягийг шүүхийн хаалга татуулж байсан гэх. Хожим Д.Ганхуяг ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос цагаатгал хүссэн байдаг.
24. Хамгийн сүүлийн үеийн нэгэн баримт бол О.Цолмонгийн биеийн хүчтэй холбоотой. Тэрбээр Н.Энхбаярыг баривчлагдан хоригдож байгаа талаар “Манай хүн спортоор хичээллэдэг, бэлтгэлтэй байдаг” гэж хэлж байсан. Тэгвэл өөрөө ч гэсэн багагүй бэлтгэлтэй нэгэн бололтой. Баривчилгаа болохын өмнөх үдэш АТГ-ын ажилтан залууг дарж унагасныг үзсэн хүн батлан өгүүлж байна.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (260)