Улс төрийн тогоонд олон жил "чанагдаж" яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тухай мэдээлэл үргэлж олны анхаарлыг татаж байдаг. 24tsag.mn сайт түүний тухай хуучирдаггүй содон баримтуудыг хүргэж байна.
1. Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8-р сарын 10-ны зуны налгар өдөр мэндэлжээ. Түүний бага насны тухай мэдээллээс илүү улс төрийн салбар дахь баримтууд олон байдаг.
2. Цэндийн Нямдорж Улаангом хотын нэгдүгээр дунд сургуулийг 1975 онд, Ленинградын Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр 1981 онд төгссөн. Энэ тухайд “В.Путин, Д.Медведев бид гурав чинь нэг багштай юм шүү дээ” гэж хэвлэлд бахархан ярьсан байдаг.
3. Гэргий Ж.Долгормаа нь Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар ажилладаг. Мөн л Ц.Нямдорж сайдын адил насаараа төрийн албанд зүтгэж байгаа. Ц.Нямдоржийн эхнэр Ж.Долгормааг “архи, согтууруулах ундаа зарж, борлуулах зөвшөөрөл олгож, хахууль авдаг” гэж “Шударга ёсны хувьсгал” үндэсний нэгдсэн оюутны холбооныхон мэдэгдэж байсан.
4. Түүнийг “хоёр Долгормаатай” гэж улс төрийн хүрээнийхэн, намын нөхөд нь ч ил, тод ярьдаг. Эхнэр Ж.Долгормаа нь олны нүдэн тэр болгон өртөөд байдаггүй. Харин “хоёр дахь Долгормаа” нь Үл хөдлөх хөрөнгийн газрын даргаар ажиллаж байсан эмэгтэй гэж зарим хэвлэлд дурдсан байна.
5. “Хоёр дахь Долгормаа” гэж хэвлэлийнхэн нэрлээд байгаа энэ эмэгтэй Гадаад хэргийн яамны Дипломат байгууллагууд хариуцсан газрын орлогч дарга болсныхоо дараа өрөөнийхөө сейфнээс их хэмжээний мөнгө алдсан гэж цагдаа дуудсан. Гэсэн ч өнөөх мөнгө нь сейфэнд нь биш цүнхэнд нь байсан нь тогтоогдсон гэх хөгжилтэй түүхийг олон хэвлэлийн хуудаснаас уншиж болно.
6. Хууль зүйн яамны сайдаар гурван удаа, дэд сайдаар нэг удаа томилогдож байсан тэрбээр Увс аймгаас олон удаа сонгогдон тойрогтоо “дархлагдсан” гэж хэлж болохоор. 2012 онд ч гандан буурахгүй Увс аймгаасаа нэр дэвших гэж буй.
7. Хүү Н.Анхбаяр нь анх аавынхаа туслахаар ажлын гараагаа эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн референт, ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирал болсон. Харин 2011 оны 11-р сараас АНУ-ын Сан- Франциско хотод ерөнхий консулаар томилогдоод байгаа юм.
8. Ц.Нямдорж гэр бүлийн хамт “Энержи ресурс” компаний барьсан Зайсан дахь орон сууцны хотхонд 285 мянган доллар буюу 370 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байранд амьдардаг гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баттулга дэлгэсэн байдаг. Өөрөө сонинд ярилцлага өгөхдөө “Зөвхөн байрны урсгал зардал болох 400 мянган төгрөг төлдөг” гэсэн нь түүнийг олон хэрэгт хутгаж, АТГ-т шалгуулах шалтгаан болсон юм.
9. Өмнө нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүнийг “дөрвөн тэрбум төгрөгийн дөрвөн хаустай” гэж зарлаж АТГ-т шалгуулна гэж байсан. Үүний хариуд “Би түрээсийн байранд амьдардаг, хүүхдүүд маань зээлээр байшин бариулсан” гэж тайлбарлаж байв.
10. Ц.Нямдорж 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Монгол улсын гавьяат хуульч гэсэн цол, тэмдгээр шагнуулж байв.
11. Ц.Нямдоржийн тухай хэвлэл мэдээллээр цацагдсан хамгийн том дуулиан нь Тагнуулийн ерөнхий газрын дарга байсан генерал Ж.Баатартай холбоотой. Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж тухайн үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд УИХ-ын дарга нарт захидал илгээж байв. Гэсэн ч генерал Ж.Баатар өөрөө улсын нууц задруулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан билээ. Өршөөлийн хуулиар суллагдсан тэрбээр өөрийнх нь буруу байсныг одоо ч хүлээн зөвшөөрөөгүй.
12. Ц.Нямдорж 2007 онд УИХ-ын дарга байхдаа Ашигт малтмалын тухай хуульд агуулгын чанартай өөрчлөлт оруулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн ч УИХ-ын гишүүд түүнийг суудлаас нь огцруулах шийдвэр гаргаагүй юм. Харин тэрбээр “иргэний зориг” гарган өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Түүнд хэвлэлийнхэн “хууль засдаг” гэсэн хоч өгсөн нь өнөөдрийг хүртэл салаагүй яваа.
13. УИХ-ын даргын ажлаа өгөхдөө “Намайг ийм байдалд оруулж дөнгөсөн ерөнхийлөгч, цэц, АН-ын УИХ дахь гишүүд, мөн намайг огцруулах санал өгч байсан МАХН-ын зарим гишүүдэд "баярлалаа". Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа" гэж хэлсэн. Энэ бүгдээс харахад дээрх хэрэгт өөрийгөө буруугүй, хэлмэгдсэн гэж үздэг тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг.
16. Тэрбээр дээрх хүмүүст “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлгээр дажуулан “Миний хувьд сонгууль болгоноор л нэг ийм асуудалтай холбогдох юм байна шүү дээ. Амьд буй цагтаа Төрийн ордонд байгаа балиар юмнуудын хажуугаар зүгээр, дуугүй өнгөрч хэзээ ч чадахгүй. Надаас салах аргыг нь би зааж өгөөд байгаа юм. Юу гэвэл чадал чинь хүрвэл миний аминд халд аа. Өөрөөр та нар миний амыг хааж чадахгүй. Өөр ямар ч арга байхгүй шүү” хэмээн сануулга өгсөн юм.
17. Саяхан УИХ-ын гишүүн З.Энхболдыг “хуулийн ТМС” төгссөн гэж хэлсэнд олон хүн дургүйцэв. З.Энхболд гишүүн түүнийг шүүхэд өгнө гэж дургүйцлээ илэрхийлсэн. МУИС-ын багш, оюутнууд ч сургуулийг нь ТМС гэж нэрлэсэнд эгдүүцэж байгаагаа хэвлэлээр мэр сэр дайх болсон.
18. УИХ-ын гишүүн Х.Баттулга Ц.Нямдорж сайдыг “Энержи ресурс” компаний байранд үнэгүй суудаг гэж АТГ-т шалгуулсан. УПЕГ үүнд хэрэг үүсгэхгүй гэж мэдэгдсэн тул АТГ баримтуудыг шалгах боломжгүй гэж мэдэгдээд байна.
19. Өөрийг нь АТГ-т “матсан”-ы хариуд ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгыг нь солонгос, хятадуудтай нууц гэрээ хийсэн хэмээн олон нийтэд дэлгэсэн. Үүнийгээ батлахын тулд ЗТБХБ-ын яамны ажилтнууд болон Засгийн газрын гишүүдийг “уруу татаж” байв. Энэ гэрээ нь нууц байгаагүй гэж эсрэг тал нь няцаасаар байгаа юм.
20. 2008 оны 7-р сарын нэгний үймээний үеэр таван хүний амь үрэгдэж, олон хүн хохирсныг “хожимдож онц байдал зарласан” гэж тайлбарладаг аж. Үүнд тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр буруутай гэсэн байр сууриа цөөнгүй удаа хэвлэлээр дайсан байдаг.
21. АН хамтарсан Засгийн газраас гарсны дараа сонгуулийн иргэний бүртгэлийн ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцаж байна. Иргэний цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө гаргаж чадахгүй болсны бурууг “Бодь интернэйшнл”-тэй холбож байгаа юм.
22. Тэрбээр УИХ-ын чуулганы үеэр иргэний цахим үнэмлэх хэвлэх тендерийг АН-ын гишүүн Л.Болдын “Бодь интернэйшнл” компани шалгаруулалтгүй авсан гэдгийг анх удаа дэлгэж нэг хэсэгтээ “баатар" болов.
23. Ц.Нямдорж гишүүн Увс аймгаасаа дахин дахин сонгогддог нууцаа ийнхүү дэлгэсэн байдаг. “Би бол сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо. Нэр дэвшигчид нь хүнд, сонгогчдод итгэдэггүй учраас л баахан юм тараадаг. Би мөнгө, элдэв зүйл тараахыг сонгогчдыг басамжлан доромжилсон хэрэг гэж ойлгодог хүн” гэжээ.
24. ...Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй Аав минь
Эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргээд олдохгүй ээж минь... гэсэн сайхан үгтэй “Аав ээж хоёр” дуу бол Ц.Нямдорж гишүүний дуртай дуу. Ямартаа л “Аав ээж хоёр”-ыгоо ганц сайхан дуулчихаад Н.Энхбаярын шүүхээр буудуулна даа” гэж сэтгүүлчтэй хөөрөлдөж суухав дээ.
1. Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8-р сарын 10-ны зуны налгар өдөр мэндэлжээ. Түүний бага насны тухай мэдээллээс илүү улс төрийн салбар дахь баримтууд олон байдаг.
2. Цэндийн Нямдорж Улаангом хотын нэгдүгээр дунд сургуулийг 1975 онд, Ленинградын Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр 1981 онд төгссөн. Энэ тухайд “В.Путин, Д.Медведев бид гурав чинь нэг багштай юм шүү дээ” гэж хэвлэлд бахархан ярьсан байдаг.
3. Гэргий Ж.Долгормаа нь Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар ажилладаг. Мөн л Ц.Нямдорж сайдын адил насаараа төрийн албанд зүтгэж байгаа. Ц.Нямдоржийн эхнэр Ж.Долгормааг “архи, согтууруулах ундаа зарж, борлуулах зөвшөөрөл олгож, хахууль авдаг” гэж “Шударга ёсны хувьсгал” үндэсний нэгдсэн оюутны холбооныхон мэдэгдэж байсан.
4. Түүнийг “хоёр Долгормаатай” гэж улс төрийн хүрээнийхэн, намын нөхөд нь ч ил, тод ярьдаг. Эхнэр Ж.Долгормаа нь олны нүдэн тэр болгон өртөөд байдаггүй. Харин “хоёр дахь Долгормаа” нь Үл хөдлөх хөрөнгийн газрын даргаар ажиллаж байсан эмэгтэй гэж зарим хэвлэлд дурдсан байна.
5. “Хоёр дахь Долгормаа” гэж хэвлэлийнхэн нэрлээд байгаа энэ эмэгтэй Гадаад хэргийн яамны Дипломат байгууллагууд хариуцсан газрын орлогч дарга болсныхоо дараа өрөөнийхөө сейфнээс их хэмжээний мөнгө алдсан гэж цагдаа дуудсан. Гэсэн ч өнөөх мөнгө нь сейфэнд нь биш цүнхэнд нь байсан нь тогтоогдсон гэх хөгжилтэй түүхийг олон хэвлэлийн хуудаснаас уншиж болно.
6. Хууль зүйн яамны сайдаар гурван удаа, дэд сайдаар нэг удаа томилогдож байсан тэрбээр Увс аймгаас олон удаа сонгогдон тойрогтоо “дархлагдсан” гэж хэлж болохоор. 2012 онд ч гандан буурахгүй Увс аймгаасаа нэр дэвших гэж буй.
7. Хүү Н.Анхбаяр нь анх аавынхаа туслахаар ажлын гараагаа эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн референт, ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирал болсон. Харин 2011 оны 11-р сараас АНУ-ын Сан- Франциско хотод ерөнхий консулаар томилогдоод байгаа юм.
8. Ц.Нямдорж гэр бүлийн хамт “Энержи ресурс” компаний барьсан Зайсан дахь орон сууцны хотхонд 285 мянган доллар буюу 370 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байранд амьдардаг гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баттулга дэлгэсэн байдаг. Өөрөө сонинд ярилцлага өгөхдөө “Зөвхөн байрны урсгал зардал болох 400 мянган төгрөг төлдөг” гэсэн нь түүнийг олон хэрэгт хутгаж, АТГ-т шалгуулах шалтгаан болсон юм.
9. Өмнө нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүнийг “дөрвөн тэрбум төгрөгийн дөрвөн хаустай” гэж зарлаж АТГ-т шалгуулна гэж байсан. Үүний хариуд “Би түрээсийн байранд амьдардаг, хүүхдүүд маань зээлээр байшин бариулсан” гэж тайлбарлаж байв.
10. Ц.Нямдорж 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Монгол улсын гавьяат хуульч гэсэн цол, тэмдгээр шагнуулж байв.
11. Ц.Нямдоржийн тухай хэвлэл мэдээллээр цацагдсан хамгийн том дуулиан нь Тагнуулийн ерөнхий газрын дарга байсан генерал Ж.Баатартай холбоотой. Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж тухайн үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд УИХ-ын дарга нарт захидал илгээж байв. Гэсэн ч генерал Ж.Баатар өөрөө улсын нууц задруулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан билээ. Өршөөлийн хуулиар суллагдсан тэрбээр өөрийнх нь буруу байсныг одоо ч хүлээн зөвшөөрөөгүй.
12. Ц.Нямдорж 2007 онд УИХ-ын дарга байхдаа Ашигт малтмалын тухай хуульд агуулгын чанартай өөрчлөлт оруулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн ч УИХ-ын гишүүд түүнийг суудлаас нь огцруулах шийдвэр гаргаагүй юм. Харин тэрбээр “иргэний зориг” гарган өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Түүнд хэвлэлийнхэн “хууль засдаг” гэсэн хоч өгсөн нь өнөөдрийг хүртэл салаагүй яваа.
13. УИХ-ын даргын ажлаа өгөхдөө “Намайг ийм байдалд оруулж дөнгөсөн ерөнхийлөгч, цэц, АН-ын УИХ дахь гишүүд, мөн намайг огцруулах санал өгч байсан МАХН-ын зарим гишүүдэд "баярлалаа". Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа" гэж хэлсэн. Энэ бүгдээс харахад дээрх хэрэгт өөрийгөө буруугүй, хэлмэгдсэн гэж үздэг тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг.
14. 2007 онд "МИ-8" нисдэг тэрэгний ослын улмаас Онцгой байдлын албаны 15 ажилтан амь насаа алдсан. Тэдний нисч байсан “Ми-8”-ийг ОХУ-д аваачиж засуулна гээд оронд нь техникийн доголдолтой нисдэг тэрэг авчирчээ. Тиймээс Ц.Нямдорж сайдынхаа албан тушаалаас огцрох тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэнээ хоёрхон хоногийн дараа болилоо гэсэн бас нэгэн сонин хачин үйл явдал болж байв.
15. Түүнд Засгийн газрын ордон, УИХ-ын танхимд олон “дайсан” бий. Н.Энхбаяр, М.Энхсайхан, Л.Гүндалай, Х.Тэмүүжин, Х.Баттулга, З.Энхболд гээд олон улс төрчидтэй үгээр “байлдаж” байдаг. 16. Тэрбээр дээрх хүмүүст “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлгээр дажуулан “Миний хувьд сонгууль болгоноор л нэг ийм асуудалтай холбогдох юм байна шүү дээ. Амьд буй цагтаа Төрийн ордонд байгаа балиар юмнуудын хажуугаар зүгээр, дуугүй өнгөрч хэзээ ч чадахгүй. Надаас салах аргыг нь би зааж өгөөд байгаа юм. Юу гэвэл чадал чинь хүрвэл миний аминд халд аа. Өөрөөр та нар миний амыг хааж чадахгүй. Өөр ямар ч арга байхгүй шүү” хэмээн сануулга өгсөн юм.
17. Саяхан УИХ-ын гишүүн З.Энхболдыг “хуулийн ТМС” төгссөн гэж хэлсэнд олон хүн дургүйцэв. З.Энхболд гишүүн түүнийг шүүхэд өгнө гэж дургүйцлээ илэрхийлсэн. МУИС-ын багш, оюутнууд ч сургуулийг нь ТМС гэж нэрлэсэнд эгдүүцэж байгаагаа хэвлэлээр мэр сэр дайх болсон.
18. УИХ-ын гишүүн Х.Баттулга Ц.Нямдорж сайдыг “Энержи ресурс” компаний байранд үнэгүй суудаг гэж АТГ-т шалгуулсан. УПЕГ үүнд хэрэг үүсгэхгүй гэж мэдэгдсэн тул АТГ баримтуудыг шалгах боломжгүй гэж мэдэгдээд байна.
19. Өөрийг нь АТГ-т “матсан”-ы хариуд ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгыг нь солонгос, хятадуудтай нууц гэрээ хийсэн хэмээн олон нийтэд дэлгэсэн. Үүнийгээ батлахын тулд ЗТБХБ-ын яамны ажилтнууд болон Засгийн газрын гишүүдийг “уруу татаж” байв. Энэ гэрээ нь нууц байгаагүй гэж эсрэг тал нь няцаасаар байгаа юм.
20. 2008 оны 7-р сарын нэгний үймээний үеэр таван хүний амь үрэгдэж, олон хүн хохирсныг “хожимдож онц байдал зарласан” гэж тайлбарладаг аж. Үүнд тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр буруутай гэсэн байр сууриа цөөнгүй удаа хэвлэлээр дайсан байдаг.
21. АН хамтарсан Засгийн газраас гарсны дараа сонгуулийн иргэний бүртгэлийн ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцаж байна. Иргэний цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө гаргаж чадахгүй болсны бурууг “Бодь интернэйшнл”-тэй холбож байгаа юм.
22. Тэрбээр УИХ-ын чуулганы үеэр иргэний цахим үнэмлэх хэвлэх тендерийг АН-ын гишүүн Л.Болдын “Бодь интернэйшнл” компани шалгаруулалтгүй авсан гэдгийг анх удаа дэлгэж нэг хэсэгтээ “баатар" болов.
23. Ц.Нямдорж гишүүн Увс аймгаасаа дахин дахин сонгогддог нууцаа ийнхүү дэлгэсэн байдаг. “Би бол сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо. Нэр дэвшигчид нь хүнд, сонгогчдод итгэдэггүй учраас л баахан юм тараадаг. Би мөнгө, элдэв зүйл тараахыг сонгогчдыг басамжлан доромжилсон хэрэг гэж ойлгодог хүн” гэжээ.
24. ...Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй Аав минь
Эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргээд олдохгүй ээж минь... гэсэн сайхан үгтэй “Аав ээж хоёр” дуу бол Ц.Нямдорж гишүүний дуртай дуу. Ямартаа л “Аав ээж хоёр”-ыгоо ганц сайхан дуулчихаад Н.Энхбаярын шүүхээр буудуулна даа” гэж сэтгүүлчтэй хөөрөлдөж суухав дээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (63)