24tsag.mn улс төр, спорт, урлагийн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн олны танил хүмүүстэй холбоотой сонирхолтой баримтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Урд нь бид экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой 24 баримтыг хүргэж байсан бол энэ удаад нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлантай холбоотой 24 баримтыг дэлгэж байна.
1. Самандын гэр бүл 5 хүүхэдтэй түүний дөрөв дэх нь Жавхлан хэмээх улаан хацарласан жаал. С.Жавхлан 1980 оны 2 дугаар сарын 21 нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Мөн ижий, аав хоёртоо зориулан уйлж дуулдаг нэгэн. Хэдий дуучин болохыг нь харж чадалгүй эрт явсан ч ийм сайхан хоолойтой хүү төрүүлсэнд Жавхлангийн фэнүүд бахархдаг нь гарцаагүй.
2. Шууд 2 дугаар ангиасаа дунд сургуульд орж байсан. “Арын хаалга” уу, андуураад гүйгээд орчихсон уу бүү мэд. 10 төгстлөө Увс аймгийн Улаангом хотод сурсан. Газар зүй, тоо, дуу хөгжмийн хичээлдээ “галзуу” нэгэн байсан гэдэг.
3. Жавхлан 17 насандаа буюу 1997 онд Соёл урлагийн их сургуульд опера дуучны ангид элсэн орсон. Бурхнаас заяасан мундаг хоолойг мэргэжлийн сургуульд нь хөгжүүлэхээр гайхамшиг цогцлох нь ойлгомжтой. 2003 онд их сургуулиа дүүргэж, диплом өвөртлөж, мэргэжлийн дуучин цолтой боллоо. Сургуулиа төгсөөд бакалавр дээр зогссонгүй. Томрох нь тодорхой гэдгээ мэдсэн учраас магистрт суралцаж 2006 онд төгссөн. Мөн л Соёл урлагийн их сургуульд.
4. Жавхлан, Баясгалан хэмээх ижилдүү нэрийг мэдэхгүй монгол хүн байхгүй. Дөнгөж сургуульдаа сурч байсан, нөгөө нь төгссөн 2 залуу дуэтлээд урлагийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн. Тэднийг алдаршуулсан дуу нь “Хонгорхон үр минь”. Мөн тэднийг зөвхөн хослон дуулах бус хайр сэтгэлийн холбоотой байсан гэж ярьдаг.
5. Түүний анхны эхнэр бол “Торгоний зам” компаний захирлын охин Г.Долгормаа. Г.Долгормаатай ханилан нэг охинтой болсон. Охиндоо С.Юм-Агь хэмээх өвөрмөц нэрийг хайрласан.
6. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн С.Жавхлан дараагийн амьдралаа зохиов. Энэ удаад тэрээр “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгийг сонгосон. Хүчтэй хоолойтой хосууд урлагийн ертөнцөд мэндэлсэн тухай хэвлэлийнхэн сайн, муу мэдээллээр нэг хэсэгтээ л бөмбөгдсөн.
7. Зохиолын дууны ханхүү хэмээн цоллогддог С.Жавхланд төр хишгээ хайрлаж, 2009 онд Монгол улсын гавъяат жүжигчин цолыг олгов. Үүнд олон хүн шүүмжлэлтэй хандаж байсан ч хийгээд чадаж байгаа хойно яаая гэхэв.
8. Баянзүрх дүүргийн 13 хороололд байдаг хуучнаар “Измус”, дараа нь “Харли Дэвидсон” хэмээн өөрчлөгдсөн диско баарыг худалдан авч, “Хөх нуруут” хэмээх дуун өргөө (караоке), ясан бөмбөгийн газар (биллиард) байгуулсан. Мөн “Хөх нуруут”-даа Үндэсний номын санд байсан Сталины хөшөөг аваачиж, залсан.
9. Өөрийн эзэмшлийн “Хөх нуруут” хэмээх дуун өргөөндөө байхад нь өөрийг нь хүндэтгэж явдаг хэмээн гар барих гэсэн залууг “чамтай гар барьдаг хүн би биш” хэмээн хамгаалагчдаараа зодуулсан гэдэг.
10. Урлагийн ертөнцөөс хөндийрөн, “Гал үндэстэн” холбоонд нэгдэн “Монголоо аврах” их аянд гарав. Хэсэг самраад нутгийнхаа ах хууль зүйн сайд Ц.Нямдоржоос хатуухан жавтий хүртэн уг холбооноос гарсан. Гэвч дараа нь “Гал үндэстэн”-үүдийг “өөрөөсөө хөөчихлөө” хэмээн томроод онигоонд орох шахсан.
11. Тэрээр хоолойныхоо хүчинд “баавартай” амьдардаг нэгэн. “Хаммер”, “Лексус 570” гэх мэтчилэн тансаг зэрэглэлийн хэд хэдэн машинтай. Тэр дундаа 6677 гэсэн дугаартай цэнхэр өнгийн “Лексус 570”-аа унах дуртай. Машиндаа үргэлж авч явдаг зүйл нь монгол гутал, дээл, бүс, малгай, микрофон.
12. Өвөг дээдсийнхээ ухаанаар бахархаж монгол ёс заншлаа дээдэлж явдаг гавъяат “Монгол бүсгүйчүүд өтөг бууцан дээрээ араг түшин нярайлж байя” хэмээн тунхаглаж, сайшаагдсан гэхээсээ илүү нэр хүнд нь нэлээд унав.
13. Үсээ дахиж хэзээ ч засуулахгүй, хөндүүлэхгүй, хэзээ ч гадаад хувцас өмсөхгүй гэж тангараг өргөсөн. Мөн “Шарга морьт”-ын цаашаа гэр барин гарч, аргал түлж амьдарна гэж ярьж байсан. Гэвч одоо хүртэл паартай байшиндаа амьдарсаар. Мөн та санаж байгаа бол нэгэн үе дэлгэцнээ гардаг байсан “Үнэн үү” ток шоугаар орж байхдаа хөтлөгч Нямбаяртай мориор “Хаммер” жийпээ солихоор тохиролцож байсан шүү.
14. 2008 оны УИХ-ын нөхөн сонгуульд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж 34 (2.95%) хүний санал авч ялагдав. Энэ түүний анхны сонгууль.
15. “Тусгаар тогтнолын 100 жил”-ийн ойн арга хэмжээний хүрээнд төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд “Тулганы гал бадраах ёслол” үйлдсэн. Тус ёслолоор дуучин С.Жавхлан ая дуугаа өргөсний дээр, монгол дээл зах, нударгагүй байдаг юм гээд, өмссөн дээлийнхээ зах, нударгыг салган галд шатаасан.
16. Өнгөрсөн жил Монгол орныхоо 21 аймгаар “Тулганы гал бадраах ёслол”-оо хийхийн сацуу “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоо хийн сонгуулийн PR, кампанит ажлаа хийж эхэлсэн. Төв талбайд хүртэл тус ёслолоо үйлдэхдээ нэлээд хэдэн төгрөг заран олны танил жүжигчдийг хөлслөн Өэлүн эх, Чингис хааны дүрд хүртэл тоглуулсан.
17. 2011 онд Монголд төдийгүй, Хятадад Уудам хэмээх өвөрмонгол хүү “од” болсон. “Авъяаслаг хятадууд 2011” шоунд Уудам хүү С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” хэмээх дууг дуулж олон хүний нулимсыг унагаагаад авсан. Түүний дараа С.Жавхлан гавъяат өөртэй нь адилхан амьдралтай, өнчин түүнийг өргөж авна гэсэн тухай яриа газар авсан.
18. “Авъяаслаг хятадууд 2011” шоугаар олонд танигдсан Уудам хүүтэй хамтарч дуулаач гэсэн саналыг МУГЖ С.Жавхланд Хятадын нэгэн томоохон компани тавьжээ. Мөн урд нь хэд хэдэн Хятадын компани энэ маягийн санал тавьж байсан ч үндсэрхэг үзэлтэй тэрээр татгалзсан хариу өгсөн гэнэ. Шалтгаан нь гаргасан дуугаа хятад хэл дээр дуулах гэсэн шаардлагыг хүлээж аваагүй юм.
19. Тэрээр бурханаас заяасан хүчтэй, гайхалтай дуу хоолойтой төрсөндөө үргэлж бахархаж явдаг. Тэрэндээ эрддэг юм уу хэдэн жилийн өмнө рок попын нэгэн дуучныг “хамраараа гонгиносон, гомо” хоолойтой гэж хэлээд нэлээд шүүмжлэлд өртсөн. Хохирогч нь “Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт, дуучин Д.Болд.
20. С.Жавхлан “тархины түгжээ мултлагч” хэмээн өөрийгөө өргөмжилдөг “Донж”-ын Д.Төгөлдөртэй хуурай ахан, дүүс. Зарим хүмүүс зүгээр дуулаад явж байсан хүнийг “мангартуулаад” шал өөр, буруу сэтгэхүйтэй болгоод хаячихсан. “Хайрлаж болохгүй хайр” дууг Д.Төгөлдөртэй хамтран хийснээс хойш С.Жавхлан тэс өөр хүн болчихсон гэж ярих нь ч бий.
21. “Донж”-ийн Д.Төгөлдөр сонгуульд нэр дэвшихээ зарласан С.Жавхлан дүүгээ дэмжихээ мэдэгдсэн. Мөн тэрээр “С.Жавхлан намд элсэх биш, С.Жавхланд нам элсэнэ” гэв. Харин С.Жавхлан аль намд элсэх нь, эсвэл С.Жавхланд аль нам элсэх нь тодорхойгүй хэвээр. Гэвч хамгийн их магадлалтай нь МАХН гэж хүмүүс таамаглаж байгаа юм.
22. Өнгөрсөн 3 дугаар сарын 9-нд 2008 оны 7 сарын 1-нд амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл болон, 21 аймгийн өрх толгойлсон ээжүүдэд “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтынхоо орлогоос тус бүр сая төгрөг хандивлав. Түүний энэ үйлдлийг зарим хүмүүс төрийн өмнөөс С.Жавхлан мөнгө өгч буян болж байна гэж байсан бол зарим нь сонгуулийн шоу, асар том PR хийлээ дээ гэж байлаа.
23. Хамгийн сүүлд 3 дугаар сарын 27-нд “Дээлтэй сонгууль 2012” хэмээх уриалга гаргасан. Энэ үеэрээ хормой нь сэмэрсэн дээл үзүүлж, одоогийн төрийн дээдсүүд Монголыг ингэж зарж идэж байгаа тухай ярьж, “Гадаад хувцас өмсөж, эдийн засагч, хуульч гэсэн хоосон мэргэжил нөмөрсөн ийм хүмүүсийг сонгосноороо өнөөдөр та бид хожсон уу?” хэмээн ихэд хаширлан, учирлан хэлэв.
24. “Дээлтэй сонгууль 2012” уриалгынхаа сурталчилгааны хуудасны төгсгөлд “хүндэтгэсэн” гэх үгийг “Хүнд-итгэн чилээсэн” гээд ард нь монгол бичгээр Самандын Жавхлан гэж бичжээ. Ямартай ч ирэх сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон С.Жавхлан монголоороо ярьж, монгол хувцасаа өмсөхийг уриалсаар.

Сэтгэгдэл (47)