-
2024 оны 5 сарын 06
МИАТ ТӨХК нь 70 хүний суудалтай CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө өнгөрсөн сард хүлээн авсан. Тус онгоцоор Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий чиглэлд нислэг үйлдэж байна
-
2024 оны 5 сарын 06
“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Уг олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл тавдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилнэ.
-
2024 оны 5 сарын 06
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнгөрсөн бямба гарагт буюу тавдугаар сарын 4-ний өдөр эхэлсэн.
-
2024 оны 5 сарын 06
Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан.
-
2024 оны 5 сарын 06
Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг танилцуулж байна.
-
2024 оны 5 сарын 06
Ачааны автомашины импорт ч мөн адил өссөн байна. Тодруулбал, он гарснаас хойш 9652 ширхэг суудлын автомашин импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 58.3 хувиар өсжээ.
-
2024 оны 5 сарын 06
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
-
2024 оны 5 сарын 06
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023” танилцууллаа.
-
2024 оны 5 сарын 06
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгч байжээ.
-
2024 оны 5 сарын 06
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хороо 2024 оны тавдугаар сарын 5-16-ны өдрүүдэд Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж, өмнөх буюу 2017 оны айлчлалын зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх гэж байна.
-
2024 оны 5 сарын 06
Энэ сарын 6-ны өдөр 17,1 мянган тонн, 2024 оны эхнээс 4,737.1 мянган тонн экспортолсон байна.
-
2024 оны 5 сарын 06
Япон Улсын Нэрима дүүрэгт байрлах Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд “GO MONGOLIA” арга хэмжээг "Embassy of Mongolia in Tokyo"-тай хамтран зохион байгууллаа.
-
2024 оны 5 сарын 06
Нийслэлийн Байгаль орчны газраас БОАЖЯ, Хот төлөвлөлт, хотын стандартын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газруудад дагаж мөрдөх хашааны стандартын төслийг зэрлэг амьтдад ээлтэй байдлаар шийдвэрлэх ажлыг эхлүүлээд байна.
-
2024 оны 5 сарын 06
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав.
-
2024 оны 5 сарын 06
Гаалийн ерөнхий газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 6-ны өдрийн хоорон дахь экспорт, импортын тоон мэдээллийг гаргасан байна.
-
2024 оны 5 сарын 06
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.
-
2024 оны 5 сарын 06
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо /2024.04.29-05.05/ хоногт нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 54 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.
-
2024 оны 5 сарын 06
НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 1181 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 249.1 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
-
2024 оны 5 сарын 06
Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25-р хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний 06:00 цаг хүртэл хаана.
-
2024 оны 5 сарын 06
Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Дархан-Уул аймагт өнөөдөр эхэллээ.