Гаалийн ерөнхий газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 6-ны өдрийн хоорон дахь экспорт, импортын тоон мэдээллийг гаргасан байна. Тус мэдээлэлд дурдсанаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 24,737.1 мянган тонн чулуун нүүрс экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсжээ.
Харин оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 44,607 ширхэг суудлын, 9,652 ширхэг ачааны автомашин тус тус импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 2.3 дахин, ачааны автомашины импорт 58.3 хувиар өссөн үзүүлэлт аж.