Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023” танилцууллаа.
Эдийн засгийн тамир тэнхээ:
Нэгдүгээрт Дорноговь аймаг, хоёрдугаарт Өмнөговь аймаг эрэмбэлэгдсэн бол Завхан, Дундговь аймгууд хамгийн бага үнэлгээг авчээ.
Засаглалын үр ашиг:
Нэгдүгээрт Орхон аймаг, оёрдугаарт Дорноговь аймаг эрэмбэлэгдсэн бол Завхан, Дундговь аймгууд хамгийн бага үнэлгээг авчээ.
Бизнесийн үр ашиг:
Нэгдүгээрт Дархан-Уул аймаг, хоёрдугаарт Орхон аймаг эрэмбэлэгдсэн бол Булган, Говь-Алтай аймгууд хамгийн бага үнэлгээг авчээ.
Дэд бүтцийн хөгжил:
Нэгдүгээрт Орхон аймаг, хоёрдугаарт Дорноговь аймаг эрэмбэлэгдсэн бол Говь-Алтай, Архангай аймгууд хамгийн бага үнэлгээг авчээ.