-
2023 оны 9 сарын 08
Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд амжилттай тодорлоо. Энэ жилийн хөтөлбөрт анкетаа ирүүлсэн нийт байгууллага дундаас “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Соёмбот Оргил” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК нь бизнесийн алсын хараа, байгууллагын үйл ажиллагаа, удирдлагын арга барил зэргээрээ онцгойрон хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо.
-
2023 оны 9 сарын 08
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллийг хүргэж байна.
-
2023 оны 9 сарын 08
НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 7-нд “Үйлдлээрээ нэгдье” уриан дор болж, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга” сэдвээр илтгэл тавин сайн туршлагаа хуваалцлаа.
-
2023 оны 9 сарын 07
Энэ үеэр Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар дараах мэдээллийг өглөө.
-
2023 оны 9 сарын 06
Улаанбаатар хот дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бонд гаргах зөвшөөрлөө Сангийн яам, Монголбанк, СЗХ-ноос аваад буй. Тодруулбал, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд шинэчлэн баталснаар Улаанбаатар хот санхүүгийн зах зээлд бонд гаргах эрхтэй болснор дэлхийн томоохон хотуудын жишгийг дагаж санхүүжилтийн илүү үр ашигтай арга хэрэгсэл ашиглан дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэх, санхүүгийн хувьд бие даан ажиллах боломжтой болж байна.
-
2023 оны 9 сарын 02
Голомт банк шинэ үеийн харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty оноотой урамшуулалт аяныг 2023.12.31-нийг дуустал хэрэгжүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд 7-26 насны хүүхэд, залуус The Color Card болон SocialPay ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо сонгогдсон байгууллагуудын хөнгөлөлтийн купоноос авах боломжтой юм.
-
2023 оны 9 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оноос хойш Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж 2022 онд “Ногоон санхүүжилт - Бүс нутгийн чуулган” зохион байгуулагдаж Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкнууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулсан. Сангийн анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг энэ оны 5 сард зарласан.
-
2023 оны 9 сарын 01
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулж, анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг өнгөрсөн 5 сард зарласан билээ.
-
2023 оны 8 сарын 29
Банк хоорондын байт харвааны аварга шалгаруулах тэмцээний 2022 оны аварга болох Голомт банк ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, банк, санхүүгийн салбарын 12 байгууллагын 120 гаруй баг тамирчид гурван төрөлд оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
-
2023 оны 8 сарын 28
”Тавантолгой төмөр зам” ХХК энэ оны наймдугаар сарын 27-нд нэг сая дахь тонн ачаагаа тээвэрлэлээ.
-
2023 оны 8 сарын 28
Энэ оны хагас жилийн байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.2 хувиар өсөж 518.3 тэрбум төгрөгт хүрсэн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар өсжээ.
-
2023 оны 8 сарын 25
Тэгвэл Төрийн банкнаас фестивалийн үеэр өөрийн шинэхэн бүтээгдэхүүн болох “Эрүүл иргэн” хадгаламжаа харилцагчдадаа сурталчлахаас гадна явуулын банкаараа дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
-
2023 оны 8 сарын 24
Худалдаа, хөгжлийн банк нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (IBEC)-тай хамтран зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчийн ачааны вагоны импортын төслийг амжилттай санхүүжүүллээ.
-
2023 оны 8 сарын 18
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-аас “Mongolia Open Innovation and Co-Creation for SDG’s (MICS) 2023” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр ХХБ ажилласан бөгөөд Монгол улсын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд Монгол улсын нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтрахаар боллоо.
-
2023 оны 8 сарын 18
Монгол улс энэ оны долоодугаар сарын 31-ны байдлаар $3.827 тэрбум гадаад валютын нөөцтэй байна.
-
2023 оны 8 сарын 17
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.5 их наяд төгрөг буюу 37 хувиар өсжээ.
-
2023 оны 8 сарын 16
Аяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан 7 дугаар сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэд тодорч, урамшууллаа гардан авлаа.
-
2023 оны 8 сарын 10
Долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,927 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,220 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,485.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1 дахин өсөв. Оны эхнээс 36,019.0 мян.тн нүүрс экспортолсноор 2023 оны төлөвлөгөөнд хүрэв.
-
2023 оны 8 сарын 09
Зээлийн батлан даалтын сан нь нь Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбоо ((ACSIC)-ны 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулганыг Монгол улсад зохион байгуулах эрхээ авч, “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ЦОГЦЛООХ НЬ” сэдвээр 2023 оны 08 сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
-
2023 оны 8 сарын 09
Худалдаа, хөгжлийн банк Монгол улсад анх удаа Олон улсын стандартчиллын ISO байгууллагаас 2021 онд боловсруулан гаргасан “Үйлчилгээний төгөлдөршлийн” ISO 23592:2021 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр харилцагчид үйлчилгээ үзүүлж буй суваг бүрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэн ажиллана. Мөн харилцагч нартаа хүлээлтээс нь давсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх бүхий л заавар, зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм.