-
2023 оны 10 сарын 31
Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлахыг зорилгоо болгон “Women Оwned” тохирлын тэмдгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран нэвтрүүллээ. Энэхүү тэмдгийг олгож эхэлснээр бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлох, таних замаар тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэж байна.
-
2023 оны 10 сарын 28
Ийнхүү уншигч та бүхэнд ирэх оны нэгдсэн төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын онцлох төслүүдийг танилцуулж байна.
-
2023 оны 10 сарын 26
Монголд НӨАТ 5 хувь буцаан олголт 2 хувь байхад бүх гүйлгээ (transaction) бүртгэгдэж орлогын албан татварын хэмжээ өндөр байх боломж бий. Манай Сангийн яамныхан НӨАТ-ын багахан олзны араас хөөцөлдөж байж улс орны гол татвар болох ашгийн татварын том орлогоо хорлоод байх шиг байна.
-
2023 оны 10 сарын 26
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.8, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар тус тус буурсан байна.
-
2023 оны 10 сарын 26
Хуулийн төсөлд уул уурхайн түүхий эдийн үнэ болоод олборлолтын хэмжээ хэрхэн туссаныг хүргэж байна.
-
2023 оны 10 сарын 25
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх боломж байхгүй гэж Засгийн газар тайлбарлаж байгаа нь буруу юм. Анх 2016 онд буцаан олголт өгч эхэлснээр НӨАТ-ын орлогыг огцом өсгөсөн. 6-7 дахин нэмэгдээд байна. Зөвхөн орлого бүрдүүлэгч талаас харвал Сангийн сайдын зөв байх.
-
2023 оны 10 сарын 25
НӨАТ-ын буцаалтыг нэмснээр татвар төлөгч болох сонирхол нэмэгдэж, далд эдийн засгийн 50 хувь нь ил болж, төсөв 960 тэрбумаар нэмэгдэнэ. Хэрэв НӨАТ-ыг бүрэн бүртгэж байсан бол нүүрсний хулгай гарах боломжгүй байсан шүү дээ.
-
2023 оны 10 сарын 24
Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрийн хүрээнд шалгарсан бизнесүүдэд байгууллагын менежментийг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ, сургалтуудыг явуулсаар байгаагийн нэг нь “HR Day” хүний нөөцийн менежментийн арга хэмжээ юм. “HR Day” арга хэмжээгээр дамжуулан Голомт банкны мэргэжилтнүүд хөтөлбөрт шалгарсан болон анкетаа ирүүлсэн зарим бизнесүүдэд байгууллагын хамгийн чухал хэсэг болох хүний нөөцийн удирдлагыг сайжруулахад нь дэмжлэг болох төрөл бүрийн илтгэл, бүлэг сургалтуудыг хүргэлээ.
-
2023 оны 10 сарын 24
Төрийн банк нийгмийн дундаж давхаргыг дэмжигч бойжуулагч банк байх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргад зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулахаас гадна дундаж давхаргын хуримтлалын хадгаламж, тэтгэврийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа.
-
2023 оны 10 сарын 19
Төрийн банк нь 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг эхлүүлэн Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9-н дүүрэгт нийт 33 нэр төрлийн 30.000 гаруй мод суулгасан бөгөөд тус аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлсээр ирсэн.
-
2023 оны 10 сарын 19
Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 410 (2.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (18.3 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.
-
2023 оны 10 сарын 19
Голомт банкнаас илүү хурдан, илүү УХААЛАГ, илүү дэвшилтэт төлбөр тооцооны цогц үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах боломжийг бүрдүүлэн дижитал хэтэвч SocialPay аппликэйшнийг дахин загварчилж 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Харин “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-аас зохион байгуулсан “ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” олон улсын бага хурлаас SocialPay 3.0 хувилбарын төслийн удирдлагын туршлага, арга аргачлалыг үнэлэн 2023 оны “Шилдэг төсөл”-өөр онцолж, өргөмжиллөө.
-
2023 оны 10 сарын 18
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын тусгай сангуудад хэдэн төгрөгийг, хэрхэн хуваарилсныг хүргэе.
-
2023 оны 10 сарын 16
Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар. Тухайлбал, гадаад өр нэг жилийн дотор 792.9 сая ам.доллароор өсч, 33.8 тэрбум ам.доллар болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээллэж байсан билээ.
-
2023 оны 10 сарын 12
“Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ дөрөв дэх өдрөө зохион байгуулагдаж байна. Ийнхүү уншигч та бүхэнд тус арга хэмжээний үеэрх сурвалжилгыг хүргэж байна.
-
2023 оны 10 сарын 11
Дэлхийн сансрын долоо хоног бол 90 гаруй улсад нэгэн зэрэг зохиогддог шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Монгол улсад 2 жилийн өмнөөс анх удаа “ДүДү Хүүхдийн Музей” санаачлан зохион байгуулж байгаа. Анх НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд Дэлхийн сансрын долоо хоногийг жил бүр 10 дугаар сарын 4-өөс 10-ны хооронд зохион байгуулна гэж тунхагласан байдаг.
-
2023 оны 10 сарын 10
Ажил бол бидний хоёр дахь гэр буюу хүн идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тийм ч учраас тав тухтай орчин нөхцөл, найрсаг хамт олон, бүтээлч хүрээлэл, ажлаа зөв сонгохоос л амжилт эхэлнэ. Тэгвэл таныг мэргэжил харгалзахгүй, туршлага шаардахгүй, насны хязгааргүй нээлттэй ажлын байрны өдөрлөгт өргөнөөр оролцож, эрч хүчтэй, мэргэшсэн, шинэ залуу үетэй нэг баг болж Голомтын гэр бүлд амжилтын гараагаа эхлүүлэхийг урьж байна.
-
2023 оны 10 сарын 10
Ийнхүү уншигч та бүхэнд ирэх оны нэгдсэн төсвийн урсгал зардлын тоймыг танилцуулж байна.
-
2023 оны 10 сарын 09
Ийнхүү уншигч та бүхэнд ирэх онд аймаг, нийслэлд хуваарилсан хөрөнгө оруулалтын төсвийг танилцуулж байна.
-
2023 оны 10 сарын 06
Голомт банк Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан FMC болон Business conference арга хэмжээг 2019 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсаар энэ жил 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирж буй жилүүдийн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгоход оршдог.