-
2023 оны 7 сарын 05
Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “Менторшип” хөтөлбөртхамрагдсан байгууллагуудыг цувралаар танилцуулж байгаа бөгөөд энэ удаад Монфүүд ХХК-ийн Мовъёос брэндийг онцолж байна.
-
2023 оны 7 сарын 05
Худалдаа хөгжлийн банк таны худалдаа, үйлчилгээнд зориулж төлбөрийн шинэ шийдэл HAPPY POS үйлчилгээг нэвтрүүллээ.
-
2023 оны 7 сарын 05
Голомт банкны картын харилцагчдад зориулсан ээлжит урамшуулал 2023.07.01-2023.07.31-ний хооронд хэрэгжиж байна. Энэ хугацаанд та худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ
Голомт банкны ПОС дээр, Голомт банкны картаар төлбөр төлөөд оноо цуглуулж, урамшууллын купон аваарай. Таны авсан купоны дүнг бэлэн мөнгөөр тооцож 2023.08.15-ны дотор SocialPay-д холбоотой Голомт банкны дансанд тань олгох болно.
-
2023 оны 6 сарын 30
Төрийн банк 2021 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч” банк байх зорилтын хүрээнд харилцагчидадаа санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох хэвшлийг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж ирсэн.
-
2023 оны 6 сарын 30
Санхүүгийн дархлаатай иргэн болж төлөвшихийн тулд хуримтлуулах зуршилд эртнээс суралцах нь хамгийн чухал. Тиймээс Голомт банкнаас хүүхэд, багачуудынхаа хадгалах зуршлыг дэмжих зорилгоор “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяныг 2023.05.12-2023.06.12-ны хооронд амжилттай зохион байгуулж дууслаа. Энэхүү аяны хугацаанд бид нийт 66 ялагчийг тодруулж, үүнээс 60 ялагчийг худалдан авалтын эрхийн бичгээр, 6 супер ялагчийг Universal Beijing Resort аялах хос эрхээр тус тус шагнасан юм.
-
2023 оны 6 сарын 29
Худалдаа хөгжлийн банк Монгол, Хятад хоёр орны худалдаа, санхүү, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол, Хятад хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааны форум”-д оролцлоо.
-
2023 оны 6 сарын 28
Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилгоор “Менторшип” хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн. Өнгөрөгч онд “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд 3 компанид зөвлөх үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд дэмжин ажилласны нэг нь Шинэ бага хүрээ ХХК буюу Эх Тэрэлж амралтын газар юм.
-
2023 оны 6 сарын 27
Дэлхийн Эдийн Засгийн Форумын "Шинэ Манлайлагчдын 14 дэх удаагийн чуулга уулзалт" БНХАУ-ын Тяньжин хотноо өчигдөр эхэллээ.
-
2023 оны 6 сарын 23
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын ногоон санхүүгийн манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” энэ оны 6-р сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
-
2023 оны 6 сарын 21
Үзэсгэлэнгээр төслийн дөрвөн аймгийн сонгогдсон нэр бүхий найман суманд туршин хэрэгжүүлэх мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тогтвортой загвар үйл ажиллагааг оролцогчдод сурталчлан танилцуулж энэ чиглэлд төр, хувийн хэвшил, малчдын төлөөллүүд хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
-
2023 оны 6 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
-
2023 оны 6 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” цуврал арга хэмжээ 6 сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
-
2023 оны 6 сарын 15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, IFS, ОУСК, Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), бусад гадаад, дотоодын дэмжигч байгууллагууд Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023 -г зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлэг боллоо.
-
2023 оны 6 сарын 15
Голомт банк Монгол Улсын бизнесийн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй хүргэсээр ирсний нэг нь "Менторшип" хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь Монголын бизнесийн салбарын манлайлагчид жижиг, дунд бизнес эрхлэгчдэд өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, үйл ажиллагаагаа амжилттай хөгжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилготой.
-
2023 оны 6 сарын 15
Голомт банк орон нутагт дижитал шилжилтийг түгээх зорилготой “Дижитал Дорнод” технологийн нэгдсэн арга хэмжээг 6-р сарын 16,17-ны өдрүүдэд “Нээлттэй ирээдүй” уриан дор Дорнод аймагт зохион байгуулах гэж байна. “Дижитал Дорнод” арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 20 гаруй байгууллагууд оролцож, ирсэн зочдод технологид суурилсан үйлчилгээгээ танилцуулах болно.
-
2023 оны 6 сарын 15
Улаанбаатар – 2023 оны 6-р сарын 15: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-уудын санхүүжилтийн Таксономи”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг, цуврал арга хэмжээний үеэр баталж, танилцууллаа.
-
2023 оны 6 сарын 14
Голомт банк “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023" арга хэмжээнд “Уур амьсгалын эрсдэлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт орж, туршлага хуваалцлаа.
-
2023 оны 6 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, IFS, ОУСК, Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), бусад гадаад, дотоодын дэмжигч байгууллагууд Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023 -г зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлэг боллоо.
-
2023 оны 6 сарын 13
ТоС долоо хоног нь Монгол Улсад Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС Холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд энэ өдрүүдэд дараах цуврал арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй юм.
-
2023 оны 6 сарын 12
Худалдаа, хөгжлийн банк 2018 оноос “Хязгааргүй мөрөөдөл” төслөө хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тус төсөл нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд нь бодит дэмжлэг үзүүлдэг.