"АПУ" ХХК өчигдрөөс зарим төрлийн архиныхаа үнийг 5-8 хувиар нэмсэн байна.
Тухайлбал иргэдийн түлхүү хэрэглэдэг "Экспорт" архины үнэ 600 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд тус компанийн нэрийн барааны дэлгүүрүүдэд 750 мл савлагаатай "Экспорт" архийг 13,600 төгрөгөөр, "Соёмбо" 30 мянган төгрөгөөр, "Болор"-ыг 16.900, 500 мл-ийн "Улаанбатар" архийг 7800 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа юм.
Үүний учрыг АПУ компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг "Ам.долларын ханшийн өсөлтөөс болж манай компани маш их алдагдалтай ажиллаж байгаа. Цагаан сар болох гэж байгаа учраас бүтээгдэхүүнийхээ үнийг хэт нэмэхийг түвдсэнгүй. Алдагдлаа бууруулахын тулд цөөн нэрийн архиныхаа үнийг нэмсэн" гэжээ.
Одоогоор тус компаниас гадна "Жем интернэшнл" бүх бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээд байгаа билээ.

Сэтгэгдэл (4)