МҮОНР-ИЙН “ТАВАН ЭРДЭНЭ” НЭВТРҮҮЛГИЙН НЭРЭМЖИТ АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН ШАГНАЛЫН УДИРДАМЖ
Монголын Үндэсний Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг 47 дахь жилдээ шалгаруулан олгоно.
“Алтан төлийн эзэн” шагналын болзол:
- Сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт.
- Мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтэцдээ анхаарсан байдал.
- Нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангахад хэрхэн анхаарч ажилласан.
- Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг орлогоо нэмэгдүүлсэн байдал
- Малчин өрхийн гишүүн бүр Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалд хамрагдсан байдал.
- Малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.
Бүрдүүлэх материал:
- Малчны анкет
- Шагналд тодорхойлсон тухай багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл,
- Багийн Засаг даргын тодорхойлолт.
- Мал үржлийн тасгийн анкет тэмдэглэл буюу малчны “А” дансны хуулга, сүүлийн гурван жилийн малын тоон үзүүлэлт. Эдгээр нь Сумын Засаг даргын цохолттой байна.
- Аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын тодорхойлолт /албан тоот/
Эдгээр материалуудыг бүрдүүлсэн малчны тодорхойлолтыг 2025 оны 2-р сарын 10 хүртэл МҮОНРТ-ийн байранд хүлээн авна.