УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Цаашид УИХ олон асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах байх гэж бодож байна. Тухайлбал, өнгөрсөн парламентын үед Шүүхээс буцаадаг байдлыг болиулсан. Нотол чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг суулгасан. Харамсалтай нь, шүүх үзэмжээрээ хандаж, буцаагаад байна.
Чиглэл, даалгавар өгдөг байгууллага бол шүүх биш. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах санал бодолтой байгаа.
Хууль зүйн сайд өчигдөр нэг мэдэгдэл хийсэн байна лээ. Хуульд мухардал гэж байдаггүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)