Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөө болон орон нутагт болох барилдааны хуваарийг танилцууллаа.
04.05 Бямба.
- Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
04.06 Ням.
- Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
04.12 Бямба.
- Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
04.19 Бямба.
- “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх Монгол Улсын хүчит арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан,
04.20 Ням.
- Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан,
04.26 Бямба.
- Нийслэлийн МАН-ын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
04.27 Ням.
- Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан тус тус зохион байгуулагдана.
Хөдөө орон нутагт
04.01 Мягмар
- Дорнод аймгийн Чойбалсан хотод “Дорнын Хүчтэн” дэвжээний нэрэмжит Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
04.21 Даваа.
- Завхан аймгийн Баянтэс сумын шинэ Спорт заалны нээлтийн барилдаан,
Сэтгэгдэл (1)