Сансарт есөн сар ажилласны эцэст НАСА-гийн сансрын нисгэгчид болох Батч Вилмор, Суни Уильямс нар эх дэлхийдээ эргэн ирлээ. Тэдний "SpaceX" капсул Флоридагийн эргийн ойролцоо газарджээ.
Хөлөг онгоцыг уснаас гаргасны дараа сансрын нисэгчид болон багийн хамт олон сансрын нисгэгч Ник Хейг, сансрын нисгэгч Александр Горбунов нарын хамт байв.
НАСА-гийн Арилжааны багийн хөтөлбөрийн менежер Стив Стич хэвлэлийн бага хурал дээр "Багийнхан сайн ажилласан" гэж хэлэв.
Бутч, Суни нарын Олон улсын сансрын станц руу аялж байсан сансрын хөлөг техникийн асуудалтай тулгарсны улмаас сансар огторгуйд есөн сар гацсан гэж хэлж болно. Уг нь тэд ерөдө найм хоноод эргэж ирэх ёстой байлаа. Улмаар тэд олон улсын сансар судлалын хөлөгт байх шаардлагатай болсон бөгөөд гэртээ хүрэх замдаа 17 цагийг туулжээ.
Сансрын нисгэгчид жингүйдсэн орчин удаан амьдарсан тул алхах дадалгүй болсон байв. Тэднийг яаралтай дамнуурга дээр хэвтүүлэн нөхө сэргээх арга хэмжээ авахаар эмнэлэгт хүргэсэн аж. Тэднийг эмнэлгийн баг шалгаж, улмаар ар гэрийнхэнтэй нь уулзуулна.
Л.Баяр