Дэлхийн дулаарлын нөлөөгөөр дэлхий даяарх мөсөн голууд хайлсны улмаас энэ зуунд л гэхэд далайн түвшин бараг 2 см-ээр нэмэгдсэнийг олон арван жил үргэлжилсэн судалгааны үр дүн харуулж байна. Судалгаанаас үзэхэд, дэлхийн мөсөн голууд 2000-2023 оны хооронд нийтдээ 6,542 триллион тонн мөс алдаж, дэлхийн далайн түвшин 18 мм буюу бараг 2 см-ээр нэмэгдсэн гэнэ.
Дэлхийн мөсөн голууд жил бүр дунджаар 273 тэрбум тонн мөс алддаг нь дэлхийн нийт хүн амын 30 жилийн усны хэрэглээтэй тэнцэнэ. Эдинбургийн их сургууль, Цюрихийн их сургуулийн эрдэмтдийн удирдсан үнэлгээгээр энэ зуун хүртэл мөсөн голууд нийт эзлэхүүнийхээ 5 орчим хувийг алдсан байна. Бүс нутгаар тооцвол, Антарктид ба субантарктикийн арлууд эзэлхүүнийхээ 2 хувийг алдсан бол Төв Европын мөсөн голууд 39 хувийг алдсан байна.
Арван жил тутам алдаж буй мөсний хэмжээ эрс ялгаатай болохыг мөн илрүүлсэн бөгөөд 2012-2023 оны хооронд өмнөх арван жилтэй харьцуулахад 36 хувиар илүү мөс хайлсан аж.
Л.Баяр