Сэргэн нутагшиж байгаа янгирын байршилд хөв цөөрөм байгуулжээ. Увс аймгийн Хан хөхийн нурууны байгалийн цогцолбор газрын Цагаанхайрхан хэсэгт энэхүү хөв цөөрмийг байгуулсан байна. Тухайлбал, янгирын байршил газарт 4х6 метрийн харьцаатай байгуулсан талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.