АНУ-д TikTok платформ хаагдах шийдвэр гарч, тус улсын хэрэглэгчид дагагч нартайгаа салах ёс хийцгээж байв. Гэвч уг платформ хаагдсанаас хойш 12 цагийн дараа эргэн хэвийн ажиллаж эхлэв. Энэ нь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын "програмыг аврах алхам хийсэнтэй холбоотой" гэж эх сурвалжууд мэдээлж байна.
TikTok хэрэглэгчдэдээ "Тэвчээртэй байж, дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Ерөнхийлөгч Трампын хүчин чармайлтын үр дүнд бид АНУ-д эргэн ирлээ!" гэжээ.
Бямба гаргийн оройноос эхлэн америкчууд уг платформыг бүр мөсөн ашиглах боломжгүй болсон бөгөөд олон нийтийн санал гомдол эргэн ирэхэд тус болсон гэж харж буй. Тухайн үед уг програмыг нээх гэж оролдсон хэрэглэгчдэд "АНУ-д TikTok-ыг хориглосон хууль гарсан байна. Харамсалтай нь та одоохондоо TikTok-ийг ашиглах боломжгүй гэсэн үг" бичиг гарч ирж байв.
Мөн TikTok-ын Хятадад төвтэй ByteDance компанийн эзэмшдэг Lemon8, түүнчлэн CapCut-тай холбоос тасарч, Apple store, Google Play-аас татах боломжгүй байжээ.
Ням гаргийн үүрээр Трамп "даваа гарагт тангараг өргөснийхөө дараа зарлиг гаргаж уг платформын хориглосон хуулийн хэрэгжилтийг хойшлуулна" гэж мэдэгдсэн. Хэдэн цагийн дараа АНУ-ын хэрэглэгчдэд TikTok-ын аппликейшн болон вэб хуудас руу нэвтрэх эрх нээгдэж эхэлжээ. TikTok-ийг сэргээсэн нь уг аппликейшний 170 сая америк хэрэглэгчдэд таатай мэдээ байсан нь гарцаагүй.
Л.Баяр