Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан ахуйн гал түймэр гарсаар байна.
Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүрийн оролцоо, анхаарал сэрэмж чухал. Энэ талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас санууллаа.