Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос "Бродюрын мафи" сэдвээр мэдээлэл өглөө.
Мэдээлэлдээ "Монголын авто замчид өдөр шөнөгүй ажиллаж байна. Мөрөөрөө ажиллаа хийж буй хүмүүсийг тайван ажлыг нь хийлгээд өгөөч хэмээн энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Жил болгон бродюр сольдог хэмээн яриад байгаа мөртлөө солихоо болчихоор чулуун хашлага үнэтэй авлаа гээд байгаа юм. Автозам 10 жил болж байж шинэчлэлийн шинэ хучилт хийх ёстой. Манай энэ нийслэлийн замын 70, 80 хувь нь хэтэрчихсэн гээд байгаа. Үүнийг шинэчлэхийн тулд бродюроо заавал солих ёстой. Чулуун хашлагын хувьд 50-аас дээш жилийн насжилттай. Иймд нэг мөсөн насжилт урттай чулуун хашлагыг ашиглая гэж байгаа юм. Хөгжилтэй орнуудын бүх зам нь чулуун бродюртой байдаг" гэв.