“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг, нийслэлээс 900 орчим, гадаадын 12 орны 150 гаруй уран бүтээлч оролцож байна. Энэ жилийн “Нүүдэлчин” соёлын фестивальд Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, Ази, Европ, Өмнөд Америк тивийн 12 улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцож байна. Жуулчид, үзэгчид отог, өртөө бүрээр зочлон өв соёлтой танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ.
Тус фестиваль өнөөдөр /2024.08.18/-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Фестивальд ирэх болон буцах иргэд, жуулчдад зориулсан нийтийн тээвэр дараах хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэх юм. Тус цаг нь зөвхөн хөдлөх цаг бөгөөд Сүхбаатарын талбайн урд талын машины зогсоолоос "Нүүдэлчин" лого бүхий таних тэмдэгтэйгээр явж байна.
Сэтгэгдэл (3)