Саяхан өндөрлөсөн Парисын олимпын боксын тэмцээнээс Алжир улсын боксчин бүсгүй Иман Хелиф олны анхаарлын төвд орсон. Боксын 66 кг-ын жинд өрсөлдсөн түүнийг ихэнх хүмүүс эрэгтэй хэмээж, нэр хүндэд нь халдсан билээ. Гэвч тэр үнэн хэрэгтээ тестостероны хэмжээ өндөр оноштой, бүсгүй хүн байв. Тэдгээрийн дунд олны танил хүмүүс их байсны нэг нь алдарт "Харри Поттер"-ын зохиолч Ж.К.Роулинг болон дэлхийн тэргүүн баян Элон Маск нар юм.
Олимпын наадамд улсаа төлөөлөн оролцож, давхар олны хэл амыг даван туулсаар аварга болсон Хелиф бүсгүй дээрх алдартнуудыг цахим дээрэлхэл үйлдсэн хэргээр шүүхэд өгсөн гэнэ.
Тодруулбал, Хелифийн өмгөөлөгч Элон Маск болон зохиолч Ж.К.Роулинг нарыг олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлийнх нь төлөө шүүхэд өгсөн гэдгээ мэдэгджээ.
Хелиф болон Италийн тамирчин Анжела Карини нарын тулаанд Карини ердөө 46 секунд тулалдаад өөрийн хүсэлтээр тэмцээнээ өндөрлүүлссэн тэр үеэс олны шуугиан чангарса гэж хэлж болно.
Тэр үеэр Ж.К.Роулинг Хелифийг "Толгой руу нь цохьсон эмэгтэйнхээ зовлонг өөрөө эдэлж байна" гэсэн бол Элон Маск "Эрчүүд эмэгтэйчүүдийн спортод байх ёсгүй" хэмээн бичжээ.
Парисын прокурорын газар лхагва гарагт Хелифийн гомдлын дагуу цахим дээрэлхлийн хэргийг шалгаж эхэлсэн гэдгээ AFP агентлагт мэдэгджээ.
Гэхдээ Францын эрүүгийн хуулийн дагуу Францын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд л ял оногдуулах учир тэднийг яллах магадлал тун бага аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)