Кэти Перри гэрэл зураг авах, бичлэг хийх зэрэг хориотой байдаг тусгай хамгаалалттай газарт "Lifetimes" дууныхаа клипний зураг авалтыг хийсэн учир шалгагдаж эхэлжээ. Уг газар нь Испани улсад байдаг аж.
Бүс нутгийн засгийн газраас мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, Балеарийн арлуудын эрх баригчид "зөвшөөрөл авалгүйгээр" Сес Салайнс байгалийн цэцэрлэгт хүрээлэнд авсан видео бичлэг дээр ажилласан продюсерийн компанийг давхар шалгаж байна.
Наймдугаар сарын 8-нд олонд цацагдсан уг бичлэгт Перри эргийн элсэн дээр байгааг харж болно. Мөн тэр далайд завин дээр дуулжээ. Дуучин бүсгүйн уг клипдээ родюсер Др.Луктай хамтран ажилласан юм. Лук нь үймээний эзэн гэдгээрээ алдартай.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)