Монгол орны баруун хязгаар Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс болох Даян нуур гэх газарт нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор газарт загас олноор цугларч, хүчилтөрөгчийн дутагдалд орсон учир үхжээ.
Тэдгээрийг Биологийн хүрээлэнд явуулж нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор хорогдсон загаснаас дээж авсан байна.
Одоогийн байдлаар тухайн газарт очсон ажлын хэсэг, идэвхтэн байгаль хамгаалагч нарын хамт нуурын үхсэн загасыг цэвэрлэн, хуурай газарт гаргаж, устгах ажлыг хийж байна.
Эх сурвалж: Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа