Гэр бүлээ АНУ-аас Пакистанд авчраад удаагүй байсан нэгэн эр өсвөр насны охиноо буудаж хөнөөсөн хэргээр буруутгагдаж байна. Тодруулбал, тэр охиндоо ТикТок ашиглахыг хориглосноос болж маргаан дэгдсэн аж. Улмаар охиныхоо өөдөөс буу агсжээ.
Мягмар гарагт тус улсын баруун өмнөд хэсэгт орших Кветта хотын гудамжинд буудалцаан болж, сэжигтэн Анвар ул-Хак анх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үл таних зэвсэгт этгээдүүд түүний Америкт төрсөн 15 настай охиныг буудаж хөнөөсөн гэж цагдаа нар мэлзсэн байна.
Гэвч мөрдөн байцаалтын явцад огт тийм зүйл болоогүй, тэр охиноо хөнөөсөн нь эл болоод байгаа аж. Энэ гэр бүл АНУ-д 25 орчим жил амьдарсан байна. Улмаар саяхан лалын шашинт Пакистаны Балучистан мужид буцаж ирсэн ажээ.
Сэжигтэн АНУ-ын иргэншилтэй гэж албаны хүн хэлэв. Түүний хэлснээр талийгч охин АНУ-д амьдарч байхдаа TikTok платформыг тогтмол ашиглаж байжээ. Улмаар Пакистанд ирсэн ч ашигласан хэвээр, мөн эсэргүүцлийн шинжтэй бичлэгүүд нийтэлж байсан нь дургүйцлийг нь төрүүлсэн гэж хэрэгтэн өгүүлжээ. Эл хэрэгт охины хүргэн ахын мөн сэжигтнээр татаад буй.
241 сая хүн амтай Пакистанд 54 сая гаруй хүн TikTok ашигладаг. Засгийн газар видео хуваалцах аппликейшнийг сүүлийн жилүүдэд контентыг зохицуулах үүднээс хэд хэдэн удаа хаасан.
Л.Баяр