"Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны 1-р улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97 хувьтай биелүүлсэн байна.
Тодруулбал “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байгаа аж.
Энэ нь 2023 оны нэгдүгээр улирлын тээвэрлэлтийн хэмжээтэй харьцуулахад 452%-ийн өсөлтийг үзүүлээд байгаа юм байна.
- экспортын нүүрс 437.3 мянган тонн,
- сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн,
- нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн,
- аммонийн нитрат 1 мянган тонн,
- бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэлээ.
Эх сурвалж: Зам Тээврийн Хөгжлийн Яам