Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.