
Энэ онд бидний хувьд урлаг, спорт салбарт хүнд гарзтай жил болж өнгөрлөө. Бидний сайн мэдэх олон алдартнууд энэ онд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, дэлхий дахиныг гунигт автуулав. Бид 2023 оны төгсгөлд тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж, энэ онд өөд болсон 23 алдартанг алдаршуулж байна.
1. Татьяна Патиц
1980-аад онд Татьяна Патицын карьерыг эхлүүлэхэд тусалсан Vogue сэтгүүл нэгдүгээр сарын 11-нд түүний нас барсан тухай мэдээг зарлав. Тэрбээр 56 настай байсан. Түүний төлөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа нас баралтын шалтгаан нь үсэрхийлсэн хөхний хорт хавдар байсан гэжээ.
2. Лиза Лоринг
1960-аад оны " Аддамсын гэр бүл" кинонд Wednesday-н дүрийг бүтээсэн жүжигчин Лиза Лоринг нэгдүгээр сард 64 насандаа таалал төгсөв. Лоринг цусны даралт ихсэхээс үүдэлтэй цус харвалтын хүндрэлээс болж нас барсан гэж түүний охин Ванесса Фоумберг "The Hollywood Reporter" сэтгүүлд ярьжээ.
3. Лэнс Реддик
Лэнс Реддик гуравдугаар сард 60 насандаа таалал төгсөв. "Лэнс "The Wire", " Bosch ", "Netflix"-ийн " Resident Evil ", " John Wick" зэрэг кинонуудад тоглосноороо алдартай байсан.
4. Пол Грант
"Оддын дайн" , "Харри Поттер" зэрэг алдартай уран зөгнөлт кинонд тоглодгоороо алдартай байсан жүжигчин, каскадер Пол Грант гуравдугаар сард нас баржээ. Тэр 56 настай байсан.
5. Лен Гудман
"Ододтой бүжиглэе" шоуны ерөнхий шүүгч асан Лен Гудман дөрөвдүгээр сард 78 насандаа ясны хорт хавдраар Английн Кент хотын нэгэн эмнэлэгт гэр бүлээрээ хүрээлүүлэн нас баржээ.
6. Тори Боуи
Олимпын хөнгөн атлетикийн аварга Тори Боуи тавдугаар сард 32 насандаа таалал төгсөв. Олимпийн спринт уралдааны гурван удаагийн медальт бүсгүй нас барсныг тавдугаар сарын 3-ны өглөө түүний удирдлагын компаниас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан батлав. Тэрбээр төрхийн хүндрэлээр биднийг орхисон юм.
7.
NFL-ийн домогт тоглогч, Кливленд Браунс багийн гишүүн Жим Браун тавдугаар сарын 19-нд 87 насандаа таалал төгсөв. Түүний 26 настай эхнэр Моник Браун инстаграм хуудсандаа энэ мэдээг хуваалцжээ.
8. Рэй Стивенсон
"Thor", "Оддын дайн" цувралын жүжигчин, хамгийн сүүлд Оскарын шагналт RRR баатарлаг кинонд тоглосон Рэй Стивенсон тавдугаар сарын 21-нд 58 насандаа таалал төгсөв. Бид түүний Thor-ын найзын дүрээр нь сайн мэднэ.
9. И Сон Гюүн
2019 онд бүтээгдсэн Оскарын шагналт "Parasite" киноны од жүжигчин И Сон Гюүн энэ сарын 27-нд авто зогсоол дээр өөрийгөө угаартуулан нас барсан билээ.
10. Тина Тернер
Рок-н-роллын хатан хаан гэгддэг домогт дуучин Швейцарийн Цюрих хотын ойролцоох гэртээ удаан хугацааны турш өвчний улмаас шаналж нас барсан.
11. Жим Хайнс
100 метрийн зайг 10 секундэд гүйсэн анхны хүн гэдгээрээ алдартай АНУ-ын олимпын тамирчин Жим Хайнс 76 насандаа таалал төгсөв.
12. Билл Каннингхэм
1960-аад оны эхээр Барбигийн найз залуу Кенийн Маттелийн дуу хоолой байсан Билл Каннингхэм 96 насандаа таалал төгсөв. Дуучин болсон авьяаслаг агентлагийн үүсгэн байгуулагч тэрбээр долдугаар сарын 15-нд Баруун Холливуд дахь гэртээ нас баржээ.
13. Жэйн Биркин
"Je T'Aime... Moi Non Plus" дуугаараа олны танил болсон Жэйн Биркин долдугаар сарын 16-нд 76 насандаа таалал төгсчээ. Их Британид төрсөн дуучин, жүжигчин бүсгүйн үхлийн талаарх мэдээллийг Францын Соёлын яам жиргэсэн юм.
14. Синед О'Коннор
Сэтгэцийн эрүүл мэндийн төлөөх тэмцэлд илэн далангүй ханддаг байсан Ирландын нэрт дуучин Синед О'Коннор 56 насандаа таалал төгсөв. Долдугаар сарын 26-нд түүний гэр бүлийнхэн нь уг мэдээллийг түгээжээ.
15. Арлин Соркин
DC-ийн хүүхэлдэйн киноны Харли Куинний дүрээрээ алдартай жүжигчин Арлин Соркин 67 насандаа таалал төгсөв. DC-ийн хамтрагч Жэймс Ганн наймдугаар сарын 26-нд жүжигчин бүсгүйн үхлийн гунигтай мэдээг Инстаграм хуудсандаа нийтэлжээ.
16. Ангус Клауд
"Euphoria" цувралын жүжигчин Ангус Клауд долдугаар сард 25 насандаа таалал төгсөв. Тэрбээр нэр алдар нь хурдацтай өсөж явсан билээ.
17. Майкл Гамбон
"Харри Поттер" цувралд Дамблдорын дүрийг бүтээснээрээ алдартай Ирланд гаралтай Британийн тайз дэлгэцийн жүжигчин Сэр Майкл Гамбон 82 насандаа таалал төгсөв. Гамбон эмнэлэгт "тайван" нас барсныг түүний төлөөлөгч есдүгээр сарын 28-нд баталсан.
18. Мэттью Перри
"Найзууд" цувралын Чандлер Бингийн дүрээрээ алдартай, нэрт жүжигчин Мэттью Перри аравдугаар сарын 28-нд Лос-Анжелес дахь гэрээсээ нас барсан олдсон юм.
19. Андре Браугер
"Homicide: Life on the Street", "Brooklyn Nine-Nine" зэрэг бүтээлийн дүрээрээ бидний танил болсон алдарт жүжигчин Андре Браугер өвчний улмаас 12 дугаар сарын 11-нд нас барсан гэж түүний төлөөлөгч мэдэгдсэн.
20. Анни Вершинг
"24", "Star Trek: Picard", "Bosch and Timeless" зэрэг кинонуудад тоглосон Анни Вершинг өнгөрсөн нэгдүгээр сард 45 насандаа таалал төгсөв.
21.
Motown дуучин, Temptations дуу зохиогч Барретт Стронг нэгдүгээр сард 81 насандаа таалал төгсөв.
22. Gangsta Boo
Мемфисийн реппер, хип хоп хамтлаг болох "Three 6 Mafia" хамтлагийн гишүүн Gangsta Boo 43 насандаа нэгдүгээр сарын 1-нд нас барсан.
23. Айрон Шейх
WWE-ийн домогт од Төмөр шейк 81 насандаа таалал төгсөв. Энэ тухай WWE-ийн Алдрын танхимын төлөөлөгчид зургадугаар сард олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)