
Энэ жил Израиль-Газын зурвас, Украины дайн, дэлхий даяар эсэргүүцлийн хөдөлгөөнүүд давамгайлсан жил байлаа. Үймээн дундаа улиран одож буй 2023 онд дэлхий дахинд болсон баяр, гунигт үйл явдлуудаар таныг аялуулах 20 гэрэл зургийг дэлгэж байна.
1. Санта Круз де ла Сьерра, Болив, 1-р сарын 02 - Мөргөлдөөн
Санта Круз мужийн захирагч, барууны сөрөг хүчний удирдагч Луис Фернандо Камачо арванхоёрдугаар сарын 28-нд баривчлагдсанаас болж эсэргүүцлийн жагсаал болсон юм. Жагсаалын үеэр иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, үймээн дэгдээсэн.
2. Днепр, Украин, 1-р сарын 14 - ОХУ-ын бөмбөгдөлт
Аврагчид Оросын хүчнийхэнд цохиулсан барилгын нурангиас амьд үлдсэн хүмүүсийг гаргахаар оролдож байна.
3. Люцерат, Герман, 1-р сарын 14 - Тэмцэл
Хоёр жил гаруйн турш эсэргүүцэгчид Германы баруун хэсэгт орших хаягдсан Лутцерат тосгоныг эзлэн, доороос нь нүүрс олборлож буй эрчим хүчний компанитай маргалдсаар ирсэн. Тэмцлийн үеэр цагдаа нар хүч хэрэглэх үед эсэргүүцэгчдийн тэмцэлдэж буй агшин...
4. "Sony" дэлхийн гэрэл зургийн шагналт бүтээл, 4-р сарын 14 - Өнгөрсөн бүхэн одоо байсан
2023 онд бид хиймэл оюуны гайхамшигтай танилцсан. Тэгвэл уг гэрэл зургийг хиймэл оюун ухаанаар 1940 оноос өнөөдөрт хүргэж иржээ.
5. Флорида, АНУ, 5-р сарын 13 - Сайн байна уу?
Ванилла шампанз анх удаа тэнгэрийг харж байгаа нь. Ванилла 90-ээд онд Нью-Йорк дахь анагаах ухааны судалгааны лабораторид бага насаа өнгөрөөсөн бөгөөд дараа нь Калифорнийн хүрээлэнд 20 гаруй жил бетонон хашаанд хоригдож байжээ. Энэ онд түүнийг Флорида дахь "Save the Chimps"-ийн дархан цаазат газарт аваачсан байна.
6. Фижи, 5-р сарын 22 - Бид энд төрсөн
Энэ бол 4, 5-р сард Фижи улсад уур амьсгалын хямралын улмаас далайн түвшин нэмэгдсэний үр нөлөөг харуулсан цуврал зургуудын нэг юм.
7. Манчестер, Их Британи, 6-р сарын 12 - Чадлаа
Жек Гриалиш Манчестер Ситигийн Лекси Илслигийн гурвалсан амжилтыг тэмдэглэж байна. Манчестерт болсон парад Аваргуудын лигийн финалд Сити Интер Миланыг хожиж, аваргалсан юм.
8. Гластонбери, Сомерсет, Их Британи, 6-р сарын 25 - Сүүлчийн бүжиг
Энэ бол Элтон Жонын Их Британи дахь сүүлчийн тоглолтын гэрэл зураг
9. Найроби, Кени, 7-р сарын 19 - Тэмцэгч
Кени улсад энэ жилийг дамнан улс төр, эдийн засаг, ялангуяа амьжиргааны өртөг зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал боллоо. Сөрөг хүчин нь иргэдээс дэмжлэг авдаг бөгөөд гудамжинд гарахыг байнга уриалдаг.
10. Мауи, Хавай, 8-р сарын 8 - Бүрхэг өдрийг л хүснэм
Лахайна хотын тэнгэрт хээрийн түймрийн ялбаа яг л тамын гал шиг харагдах агшин...
11. Калифорни, АНУ, 8-р сарын 21 - Үхэн үхтлээ хамт
Нурангид дарагдсан асрамжийн газрын оршин суугчдыг аварч буй мөч. Калифорнийн өмнөд хэсэг Хилари халуун орны шуурганд онцгой өртсөн.
12. Атланта, АНУ, 8-р сарын 24 - Би ирлээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын энэ зургийг Жоржиа мужийн Атланта хотын Фултон тойргийн шоронд авчээ. Тэрбээр 2020 оны Жоржиа мужийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргээр өөрийгөө хүлээлгэж өгсөн юм.
13. АНУ, Невада, 9-р сарын 1 - Гоо үзэсгэлэн
Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол ердөө л солонго юм...
14. АНУ-Мексикийн хил, 9-р сарын 28 - Эрх чөлөө хаана байна?
Ийгл Пасс бол АНУ-Мексикийн хилийн Америкийн талд байрладаг Техасын жижиг хот бөгөөд энд цагаачдын хөл тасардаггүй. Энд голын өргөн нь 100 метр учир гатлахад хэцүү. Гэвч эрх чөлөө хайсан хүмүүс нядх хүүхдээ хүртэл эрсдэлд оруулан байж уг голыг гаталдаг аж. Энд эндсэн хүний тоо олон...
15. Израиль, Реховот, 10-р сарын 13 - Нуувч
ХАМАС-ын бөмбөгдөлтөөс сэрэмжлүүлэх дуут дохионоор нуугдаж буй Изриальчууд...
16. Хан Юнис, Газа, 10-р сарын 17 - Хамтдаа шүү
Израилийн дайралтад амиа алдсан зээ охиныхоо цогцсыг тэвэрсэн эмэгтэй.
17. Нью-Йорк, АНУ, 10-р сарын 29 - Найз минь
"Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перригийн үхлийн дараа хүмүүс олноороо цуглан цувралыг нь үзэж буй агшин...
18. Лондон, Их Британи, 11-р сарын 7 - No King
Их Британийн хаан Чарьз болон түүний гэргий Камилла нар хаант засаглалын эсрэг жагсагчидтай нүүр тулж буй агшин. Ойролцоогоор 50-100 хүн уриа лоозон хашхирч, үзэл бодлоо хүчтэй илэрхийлсэн.
19. Улее Мадон, Индонез, 11-р сарын 16 - Салхи хаашаа бид...
Эхэндээ Мьянмарт хавчлагаас зугтаж ирсэн рохинжа дүрвэгсэд өөр далайн эрэгт буух гэж оролдсон ч нутгийн иргэд зөвшөөрөөгүй байна. Тэд Хойд Ачегийн эрэг дагуу хөвсөөр, Улее Мадон далайн эрэг дээр буусан нь...
20. Жаландхар, Энэтхэг, 11-р сарын 19 - Баярлалаа, бурхан минь
Хинду шашны Чхат Пужа баяраар хүмүүс нарны бурхан Сурьяад талархлаа илэрхийлэхийн тулд залбирдаг. Үүнд мацаг барих, усанд орох, өргөл өргөх зэрэг орно. Энэтхэгийн хойд болон зүүн хэсэгт онцгой ач холбогдолтой уг наадам дөрвөн өдөр үргэлжилдэг бөгөөд гурав дахь өдөр нь сүсэгтнүүд ойролцоох усан сан руу очдог.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)