Хотын дарга Х.Нямбаатар Хангарди ордонд мэдээлэл өгч байна.
Тэрбээр, "Сүүлийн үед агаарын температур эрс хүйтэрч байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүсэж байна. УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 13-наас эхэлж манай улсын нийт нутаг дэвсгэрийг дайрч байгаа. Агаарын цочмог хүйтрэл энэ сарын 20-оос хойш үргэлжлэх төлөвтэй байна. Ойрын үед хөрсөн дээр -40 хэмийн хүйтэрч байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар маргаашаас 1-5 дугаар анги орон даяар цахим горимд, мөн энэ сарын 25-аас эхлээд 6-12 ангийн хүүхдүүд цахим горимд шилжих юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш сондгой горимоор оролцуулахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотын цэцэрлэгийн үйл ажиллагааг эцэг эхийн сонголтоор явуулна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага энгийн горимоор ажиллана. Харин эцэг эхчүүд хүүхдээ өгөх нь сонголтын асуудал юм.
Мөн нийслэлийн хотын авто замын түгжрэлийг бууруулах шинэ хууль батлагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулахаар төлөвлөж байна" гэв.
Сэтгэгдэл (4)