Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэдэг хамгаас чухал. Учир нь интернэт, компьютер, соронзон орчноосоо түр ч болов холдож, стресстэй байдлаасаа ангижирч, чөлөөт цагаа хайртай хүмүүстээ зориулах нь тухайн хамт олон, гэр бүлийн уур амьсгалд ч эерэг нөлөөтэй билээ. Тэгвэл энэхүү гайхалтай орчинг бүрдүүлж чадсан Уян боулинг спорт төв өчигдөр үүд хаалгаа нээлээ. Тус төв нь болиунгаас гадна байт харваа, хийн буу, гольф, биллиард, дартс, ширээний хоккей зэрэг спортын олон төрлүүдийг 550 м2 талбайд нэг дор байгуулсан гэдгээрээ онцлог юм. Мөн тус төв нь дотроо лоунжтай бөгөөд спорт, энтертайнмент хосолсон аж. Ийнхүү уншигч та бүхэнд "Уян боулинг" спорт төвөөс бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
Г.Мөнхбат: Тогтоосон гэрэл, хадсан хадаас бүрд бидний хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн учир маш үнэ цэнэтэй санагдаж байна
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр "Уян боулинг" төв албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр "Уян боулинг" спорт төвийн захирал Г.Мөнхбаттай цөөн хором ярилцлаа.
-Спорт төв нээх бодол хэзээнээс төрсөн бэ? Нээх хүртэл хэдий хэр хугацааг зарцуулсан бэ?
-Бид анхны хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байхдаа өөрсдийн бизнесийг эхлүүлье, гэр бүлийн бизнестэй болъё гэдэг зорилгоор спорт төв нээх санааг гаргасан. Тухайн үед спорт төв нээх тухай төсөөлөгдөж байгаагүй л дээ. Спорт төвөөс өөр санаануудыг бодож, хэсэг хугацаанд хайлт хийсэн. Нийслэлд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар хамгийн чухал хэрэгтэй байдаг шүү дээ. Үүнийг л хамгийн түрүүнд зорилгоо болгосон. Санаандгүй хэлсэн үг боулингийн төв нээх үндэс болсон юм. Тиймдээ ч нүдээ олсон бизнесийг эхлүүлсэн гэж боддог. Өнгөрсөн аравдугаар сард бизнесээ эхлүүлэхээр шийдээд, оноос өмнө нээх төлөвлөгөөтэйгөөр бэлтгэл ажлаа эхэлсэн.
Бидэнд маш давчуу хугацаа байсан ч үр бүтээмжтэй цаг хугацаа байлаа. Тогтоосон гэрэл, будсан шал, хадсан хадаас бүрд бидний хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн учир маш сайхан санагддаг юм байна.
-Боулингаас гадна байт харваа, биллъярд зэрэг олон төрлийн спортыг нэг дор тоглох боломжтой нь онцлог санагдлаа. Спорт төвийнхөө онцлогийг дурдахгүй юу?
-Гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөх газар тийм ч олон биш шүү дээ. "Уян боулинг" төвд орж ирээд гарахдаа ширээний хоёр талд сууж байгаад л гардаг биш илүү дурсамжтай цагийг өнгөрөөдөг байгаасай гэдэг үүднээс дан ганц боулингаас гадна олон спортын төрлийг нэг дор цогцлоосон.
Мөн спорт төв гэдэг зармыг баримтлаад өөрсдийн онцлогийг бий болгосон. Тухайлбал, үйлчлүүлэгчдийнхээ согтууруулах ундааны хэрэглээнд хязгаарлалт тавьсан. Нэг дор гурваас дээш согтууруулах ундаа худалдаалахгүй. Хэдийгээр таны хэрэглээг хязгаарлаж байгаа юм шиг харагдавч нөгөө талаараа тухайн хүмүүсийн халуун дулаан уур амьсгалд эергээр нөлөөлөх зүйл хэмээн харж байгаа.
Үүнээс гадна эрсдэлтэй байж болохуйц спортын төрлүүд бий.
Мөн хатуулга өндөртэй архи, виски худалдаалагддаггүй. Харин шар айраг, вино зэргийг худалдаалах бөгөөд энэ нь маш өргөн сонголттой байхаар шийдсэн.
-Аливаа бизнес эхлүүлэхэд нэр чухал байдаг шүү дээ. "Уян боулинг" нэрийн тухай хуваалцаач?
-Анх төслөө эхлүүлэхэд нэрийн тухай маш удаан ярилцсан. Мөн удаан бодсоны эцэст охиныхоо нэрийн дунд үеэр нэрлэсэн.
-Энэхүү төвийг бүтээн байгуулахад тусалж дэмжсэн хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Уян боулинг төвийн зураг төслийг эхлүүлээд таазныхаа будгаас ажлаа эхлүүлж байлаа. Нээлтээ хийсний дараа эргээд харахад маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн үнэ цэнтэй санагдаж байна.
Цаашид маш олон гэр бүл, хамт олон Уян боулинг төвд ирээд үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрөөгөөсэй хэмээн хүсэж байна.
Нээлтийн өдөр үр хүүхдүүдээ дагуулан манай төвөөр үйлчлүүлэхээр ирсэн хүмүүст маш их баярлалаа.
Д.Батчулуун
Уян боулинг төвийн хаяг: БЗД, 14-р хороо, Жуков, Бридж грүппийн ард байрлаж байна.