Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас зарим нислэгийн цагийн хуваарийг өөрчилснийг МИАТ компани мэдээллээ.
Тодруулбал, Улаанбаатар-Алтай чиглэлийн ОМ041 аяллын нислэг 16.15 цагт Улаанбаатараас хөөрч, Алтайд 17.45 цагт бууж, Алтай хотоос 18.25 цагт хөөрч, Улаанбаатарт 19.45 цагт бууна.
Мөн, Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн ОМ091 аяллын нислэг 20.25 цагт Улаанбаатараас хөөрч Даланзадгадад 20.05 цагт бууж, Даланзадгад хотоос 22.00 цагт хөөрч Улаанбаатарт 22.50 цагт газардана. Дээр дурдсанаас бусад нислэг төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу байна.