Ойрын хоёр хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орно. Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Иймд:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байх
- Орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихгүй байх, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах
- Цаг агаар сэрүүсэж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуухны аюулгүй байдлаа сайтар хангах,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулж, гал түймрийн аюул болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мөн Нийслэлийн онцгойлон анхааруулж байна.
2023 оны есдүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харвал:
- 16-нд нутгийн хойд хагаст
- 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх аж.