“Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа хоригдлууд, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдээр нийтийн эзэмшлийн талбайн шарилжийг устгах ажлыг нэг сарын хугацаанд улсын хэмжээнд амжилттай зохион байгуулжээ.
Энэ хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, харшлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн болон нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчмын нийт 420.5 га талбайн шарилжийг цэвэрлэсэн байна.
Шарилж цэвэрлэх ажилд нийт 446 хоригдол, баривчлагдсан болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийг оролцууллаа.