Талийгаач С.Алунгуаг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023 оны наймдугаар сарын 6-ны өдөр харамсалтай зүйл болсон. Үүнд талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн олон нийтэд мэдээлсэн мэдээлэл олны дургүйцлийг хүргэж байх шиг байна. Өмгөөлж буй үйлчлүүлэгчийн мэдээлэл талаар нийтэд ил болсон үед олон нийтэд тодорхой мэдээлэл өгч болно гэж хуулинд заасан байдаг. Үүний хүрээнд өмгөөлөгч миний бие олон түмэнд мэдээлэл өгч байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярьж буй зүйл бол ХУДАЛ. Өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгчийг гүтгэсэн. Талийгаачийн ар гэрт мөнгөн тусламж өгөөгүй гэдэг зүйлийг ярьсан. Осол болсноос хойш миний үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа авахаар надад хандсан. Үүний дараа Тээврийн цагдаагийн газрын мөрдөгчтэй нийт гурван удаа уулзсан.
Миний үйлчлүүлэгч зам тээврийн осолд холбогдсон үеэс мэдээлэл нийтлэгдэх өдөр хүртэл талийгаачийн ар гэртэй байнга очиж уулзаж, уучлалт гуйж, сэтгэлийн дэм үзүүлж, ирж очин байсан. Үйлчлүүлэгч маань 10 сая төгрөгийг бэлдчихсэн байсан.
Шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарч ирэх үед талийгаачийн ар гэрийн төлөөлөл гэх н.Эрдэнэбаатар гэх залуу зогсож байсан. Түүнд эмгэнэл илэрхийлээд 10 сая төгрөг бэлдсэн тухай хэлэхэд арван сая төгрөг бол авахгүй гэж хэлсэн. Үүний дараа үйлчлүүлэгчийг маань дарамталж, 30 сая төгрөг өгчих тэгээд салъя гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд дээрээс нь машинаа өгөхөөр болсон. Үүнийг хууль хяналтын байгууллагын хүрээнд өгөх нь зөв хэмээн үзсэн. Гэтэл та бүхнийг зураг хөрөгтэй чинь сошиалд тавина гэсэн. Ийм л зүйл болсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)