Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан болзошгүй осол, эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл нуурын усан замын тээврийг энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болгоно.
Усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг орон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан юм. Тиймээс усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулахгүй байх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэн хийлдэг завь болон зориулалтын бус хөвөгч хэрэгслийг гол, мөрөн, нуурт тавьж ашиглахгүй байхыг Монгол Улсын далайн захиргаанаас анхаарууллаа.