Нийтийн тээврийн газраас замын ачаалал ихтэй, түгжрэл үүсдэг цагуудад үндсэн хоёр чиглэлд богино эргэлтийн 12 автобусыг нэмэлтээр өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гаргалаа.
Энх Тайваны өргөн чөлөөний дагуу Ч:1 /5 шар - Офицеруудын ордон/ чиглэлд ажил тарах цагуудад Ч:1А, Ч:1Б гэсэн хоёр чиглэл болгон богино эргүүлэхээр зохицуулалт хийжээ.
Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Сүхбаатарын талбайгаас буцна.
Эх сурвалж: Нийслэлийн нийтийн тээврийн газар