АН-ын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь нар ҮБХ-ны хурлаас гаргасан шийдвэрийг мэдээл хийлээ. Энэ үеэр Тэргүүн дэд дарга С.Баярцогт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын улс төрийн намуудын амьдрал гурван том хуулиар бүхэлдээ өөрчлөлт орж байгаа. Энэ хуулиуд батлагдсаны дараа манай намын Үндэсний бодлогын хороо 504 гишүүнтэй болсон. Анх удаа энэ хэмжээний бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Улс төрийн зөвлөл маань 50 орчим гишүүнтэй. Энэ бүтэц Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, стратегийг боловсруулж, бодлогын удирдлагаар хангаж ажиллана. Намын дарга Улс төрийн зөвлөлийг даргална гэж манай дүрэмд заасан байдаг.
Ардчилсан нам энэ удаагийн өөрчлөлтөөр ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлж байна. Манай намын анхдагч нар 2024 оны сонгуулиар байр сууриа хоёр дахь үеийнхэндээ шилжүүлж байгаа. Үүнийг намынхан ардчиллын дахин сэргэн мандалтын үе хэмээн нэрлэж байна. Энэ нь бодлогын хувьд томоохон өөрчлөлт болно.
Хоёр дахь асуудал бол өнгөрсөн 33 жилийн түүхэнд нэг нам үнэмлэхүй ялалт авсан тохиолдол нь өнгөрсөн сонгууль байсан. Ийм байдал удаан үргэлжилж, бодитой сөрөг хүчингүй байвал манай улс аажимдаа авторитар тогтолцоонд шилжинэ. Бидний хамгийн том дүгнэлт хийсэн зүйл бол ардчиллын төлөөх нам эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг. Үүндээ үндэслэж, шийдвэрээ гаргаж байгаа. Одоо та бүхэн шинэчлэгдсэн шинэ ардчиллын тухай ярих болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)