Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр дараах замуудыг хаана.
Есдүгээр сарын 7-ны өдрийн 12:00-16:00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг ТЦА-наас зөвлөлөө.